ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан бүтээлч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Хонь

Эрч хүчтэй өдөр. Аливаа бизнесийн ажил хийхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Өнөөдөр зардлаа сайтар бодож үзээрэй. Том худалдан авалт хийх, амлалт өгөх хэрэггүй. Энэ өдөр танд ойр дотно хүмүүстэй холбоотой гэнэтийн бэлэг эсвэл сайн мэдээ авна.

Үхэр

Хайр дурлалд амжилт олно. Гэсэн хэдий ч хэт эелдэг, хоосон амлалтаас татгалзах хэрэгтэй. Энэ нь асуудалд хүргэж болзошгүй юм. Магадгүй эрүүл мэндийн асуудал гарна. Мэдрэлтэй холбоотой ядаргаа, гэдэсний замын өвчин тусахаас сэргийл. Өөрийгөө үл тоомсорлож болохгүй.

Ихэр

Хэсэг хугацаанд хуримтлагдсан асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Илүү сайн бод. Ханиад томуунд өртөхөөс сэргийлээрэй. Архи дарс бүү хэрэглэ. Харгислалд бүү авт.

Мэлхий

Мөнгөний хямрал үүсэх боломжтой. Гэнэтийн болон төлөвлөөгүй зардал нь гэр бүлийн төсөвт нөлөөлнө. Үүнийг сайтар төлөвлөж хар. Магадгүй та зохимжгүй сэтгэл хөдлөлд автана. Гэхдээ ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй тул бодол санаагаа бүү чилээ. Хэрүүл маргаангүй байхыг хичээ.

Арслан

Үйл ажиллагааны цар хүрээ, бүтээлч байдал нэмэгдэнэ. Гэр бүлийнхээ харилцааг өөрчлөх сайхан үе. Амьдралын боломж, зөн совин, сэтгэл татам чанар нэмэгдэнэ. Бизнес болон хүмүүстэй харилцах харилцаанд эерэг өөрчлөлт ирнэ. Гэсэн ч өнөөдөр эрсдэлтэй үйлдэл хийхэд эрт байна.

Охин

Аялал жуулчлал, уулзалтад таатай үе. Үүний үр дүнд санхүүгийн байдлаа сайжруулах боломжтой болно. Сэтгэл татам байдал, эсрэг хүйсийн хүнтэй үүсгэх харилцаа зэрэг нь амжилттай. Хайртай хүмүүстээ чадах бүх сайхан сэтгэлээ зориул. Үнэнч шударга байдал нь шийдэмгий байхад тусалж, эрх мэдлээ бэхжүүлнэ.

Жинлүүр

Зөрчилдөөн, үл ойлголцлыг дарна. Таныг худал ярьж байна гэж харж болох ч хүмүүс зөвлөгөө авах гэж хандана. Гэхдээ та үнэхээр зөв зүйл ярина. Хэтэрхий нууц байхаас зайлсхий. Асуудлаа хайртай хүнтэйгээ хуваалц.

Хилэнц

Амьдралын эрч хүч нэмэгдсэнээр таатай үе ирнэ. Өнөөдөр та юу ч байсан хамаагүй бүх асуудлыг зохицуулж чадна. Авьяас чадвараараа аюулыг даван туулна. Хамгийн хэцүү нөхцөл байдлаас гарна. Зөн совингийнхоо дагуу үгээ хэл. Ойр дотнын хамаатнууд тань тусламж хүсэх бололтой.

Нум

Гэрийн ажил хийх нь таны цаг хугацааны тодорхой хувийг эзэлнэ. Хувийн харилцаанд аливаа зарчим, эрх чөлөөгөө хамгаал. Түнштэйгээ хувь хүн талаас нь бус ажил хэргээр харьцвал санал зөрөлдөхгүй. Чин сэтгэл, үнэнч байдал нь үргэлж сайн сайхныг түгээдэг.

Матар

Энэ өдөр бизнест ахиц дэвшил, хувийн амьдралд зохицол ирнэ. Сэтгэлийн огцом өөрчлөлт нь мэдрэлийн системд ачаалал өгснөөр архаг өвчний явцыг хурцадмал болгож мэднэ. Эргэн тойрны хүмүүстэйгээ харилцахдаа мөрөөдлийг нь сонс. Зүүдэндээ аянга цахилгаан харвал дайснуудаа ялна.

Хумх

Ухамсартай бай. Хууран мэхлэх, хорон санаа агуулах нь танд аюултай. Өдрийн сөрөг хандлагыг зөвхөн ёс суртахууны хувьд цэвэр байж давна. Илэн далангүй байх нь зөв ч бүх зүйлээ дэлгэхээс зайлсхий. Зарим харилцаа холбоогоо хязгаарла.

Загас

Энэ өдөр өөрийгөө хөгжүүлэх, оюун санааны өсөлтөд хүрэх, шинэчлэлтэд таатай өдөр. Нэг л хайрцагтаа бүү баригд. Өглөө гэрийн ажлаа дуусга. Өдөр бүрийг өөрийгөө гүнзгийрүүлэхэд зориул. Ганцаараа алхана. Бүх хайр, хүндэтгэлээ гэр бүл, үр хүүхдүүддээ чиглүүл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top