ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхний санхүүгийн байдал дээшилнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Хонь

Сэтгэл хөдлөл нэмэгдэх нь маргааны шалтгаан болно. Өнөөдөр ямар нэгэн чухал зүйл хийх хэрэггүй. Өөрт хамаагүй зүйлд бухимдах ч утгагүй. Ажлаа төлөвлөөрэй. Аялахаар төлөвлөж байгаа бол хулгай, шударга бус хүмүүсээс болгоомжил.

Үхэр

Санхүүгийн асуудал таныг орхино. Дарга, удирдлага танд сэтгэл ханамжтай байна. Илүү ашигтай ажилд оролцох боломж гарахыг үгүйсгэхгүй. Аливаа зүйлийн муу талыг нь түрүүлж бодох биш зоригтой алхам хий. Энэ долоо хоногт ажил хэргийн болон хувийн уулзалт, болзоо олон тохионо.

Ихэр

Санхүүгийн үйл ажиллагаанд оролцоход таатай өдөр. Од эрхэс таны ашиг орлогыг ивээнэ. Таны өөдрөг үзэл эргэн тойронд эерэг нөлөө өгнө. Хүмүүс тантай хамтрахыг хүснэ. Өнөөдөр архаг өвчин сэдрэхийг үгүйсгэхгүй тул эрүүл мэнддээ анхаар.

Мэлхий

Санхүүгийн байдал дээшилнэ. Эргэн тойрныхон танд сэтгэл хангалуун байна. Ашигтай санал авч магадгүй. Бүх хүнтэй адил тэгш харилц. Энэ өдөр чухал бичиг баримтаа цэгцэлж, хувийн болзоо, уулзалтад явах цаг гарна.

Арслан

Хамтрагчийн тань хөнгөмсөг үйлдэл маргааны шалтгаан болно. Гэхдээ та өнөөдөр маргаан, мэтгэлцээнээс хол явсан нь дээр. Бардам зангаа татахгүй бол амиа бодсон үйлдэл нь хүмүүстэй харилцах харилцааг сүйтгэж мэднэ. Нэмэлт ачаалал авахгүй байх нь ажлаа сайн хийхэд тусална.

Охин

Толгой өвдөж, ядарч магадгүй. Иймээс ажил, амралтаа төлөвлө. Долоо хоногоор төлөвлөгөө гарга. Сэтгэл хөдлөл нэмэгдэх нь буруу үйлдэл хийхэд хүргэх учир эрт унтаж амарч бай. Ямар ч тохиолдолд таны биед амралт, цаг хугацаа хэрэгтэй байна.

Жинлүүр

Өөрчлөлт эхэлнэ. Магадгүй ажил, үйл ажиллагаагаа өөрчлөх санал авна. Худалдан авалтад таатай өдөр. Эрсдэлтэй алхмыг зоригтой хий. Амжилтад хүрэх боломж өндөр байна. Ойр дотнын хүмүүсийнхээ дэмжлэгийг авна.

Хилэнц

Өөртөө шүүмжлэлтэй ханд. Хувийн асуудлаа шийдэж чадахгүй бол энэ долоо хоногийн турш завгүй байна. Танд ямар хүч, боломж байгааг цаг хугацаа харуулна. Гэр бүлийн нөхцөл байдлыг тань зөвхөн хайр, харилцан ойлголт л аварна.

Нум

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Харилцаа болон ажил хэрэгтээ шударга байдлыг эрхэмлэж, уян хатан бай. Ажил хэргийн өндөрлөгт хүрэх боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Илүү их ашигтай ажилд оролцохыг хүсвэл мэдлэгээ нэм.

Матар

Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйлдэл хийхэд таатай үе ирж байна. Үүний үр дүнд олон матар материаллаг байдлаа дээшлүүлж, карьерын шатаар өгсөнө. Харах өнцгөө өөрчлөх нь танд шулуун байхад, хариуцлагаа мэдрэхэд, зорилгоо олоход тусална. Гэхдээ өөртөө дуусашгүй ачаалал бүү ав.

Хумх

Дээд зэргийн зохион байгуулалтыг шаардах өдөр. Нөхцөл байдлыг сайтар бодож үз. Гэр бүлд асуудал тулгарч магадгүй. Эцэг эхдээ тусал. Гэрийн ажлаас гадна албан ажилд дарагдана.

Загас

Хүчээ зөв хуваарилахыг шаардах өдөр. Уран бүтээлийн санаа нь амьдралд хүч өгнө. Хамгийн хэцүү нөхцөл байдлаас ч суралцах зүйл гэж байдаг. Өдрийн хоёр дахь хагас илүү тэвчээр шаардана. Загасныхны дур булаам байдал нэмэгдэнэ. Гэхдээ болгоомжтой байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top