ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхны боломж нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Хонь

Энэ өдөр бардамнал болон хувиа хичээсэн байдлын сорилтыг даван туулна. Таны эрч хүч, шийдэмгий байдлыг түншүүд буруугаар ойлгож магадгүй юм. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эсвэл гайхалтай зүйлийг бий болгох боломжтой. Гэхдээ энэ нь таны хүмүүстэй харилцах харилцаанд хүндрэл учруулж болзошгүй юм.

Үхэр

Сэтгэлийн тэнцвэргүй байдал нь таныг байнга өөрчлөгдөхөд хүргэнэ. Өөрийгөө хянаж, сөрөг сэтгэл хөдлөлийг бүү ихэсгэ. Хуучин зүйлүүдээ цэгцэл. Гэхдээ хүнд хөдөлмөр хийх хэрэггүй. Найз нөхөд болон гэр бүлийнхэндээ тааламжтай ханд.

Ихэр

Санхүүгийн байдлаа сайжруулах боломж гарна. Их хэмжээний худалдан авалт эсвэл засвар хийх магадлалтай. Өнөөдөр өөрийгөө хяна. Ачаалалтай байвал амрах минут гарга. Зоримог байдлаа тохиромжтой цагт гаргах хэрэгтэй.

Мэлхий

Таны бухимдал дээд хязгаарт хүрч магадгүй. Сэтгэл хөдлөлөө даван туулж сур. Өнөөдөр боломжтой бүх арга замаар хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаагаа бэхжүүл. Амьдрал олон өнгөтэй. Өдрийг гэртээ өнгөрүүлбэл илүү дээр. Нимбэгтэй халуун цай, сонирхолтой ном таны тайвшрал болно.

Арслан

Сорилтын өдөр. Таны аливаа үйлдлүүд бусдын идэвхтэй эсэргүүцэлд бүдэрч магадгүй тул заах, зөвлөгөө өгөх хандлагаа түрэмгийлэл шиг гаргаж болохгүй. Түр зуурын бизнес эрхлэхийг зөвлөж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ нягт нямбай бай.

Охин

Энэ өдөр ерөнхийдөө таатай. Та идэвхтэй, эрч хүчтэй байх болно. Төлөвлөгөөгөө дагавал гайхалтай зүйлийг бий болгох боломжтой. Од эрхэс бүтээлч үйл ажиллагааг тань ивээнэ. Бусад хүмүүстэй харилцаа сайн, дулаан байх болно. Дайснууд тан руу халдахгүй.

Жинлүүр

Гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Өөрийн бодол өөртөө зөв. Төлөвлөгөө, шинэ санаагаа бүү умарт. Өдрийг гадуур болон гэртээ ижил тэнцүү өнгөрүүл. Дараагийн долоо хоногийн уулзалтуудаа төлөвлө.

Хилэнц

Гадаа алхаж, үзэсгэлэнт газруудыг сонирх. Гэр бүлийнхээ асуудлыг өнөөдөр л шийдээрэй. Өдрийн эхний хагас нь явган аялалд зориулагдана. Чухал зүйл хийх хэрэггүй. Хайртай хүндээ бүх хайр, хүндэтгэлээ үзүүл. Энэ өдөр таатай дурсамж үлдэнэ.

Нум

Амьдралын боломж, аура, бүтээлч байдал нэмэгдэнэ. Өнөөдөр та бүх авьяас чадвараа бүрэн харуулж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжийг хай. Шинэ зүйлийг төлөвлөхөд сайн өдөр. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирч магадгүй. Зарим гэнэн зан тань хуурагдахад хүргэх аюултай. Шинэчлэл хий.

Матар

Хайр, ёс суртахууны цэвэршилт, хүсэл эрмэлзэл дүүрэн өдөр. Амьдралын боломж өндөр байж, эрч хүчээрээ магадгүй бүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Сэтгэлгээний тодорхой байдал, нарийвчлал нь таныг дээшлүүлэх болно. Шуурхай шийдвэрээс зайлсхийх хэрэгтэй.

Хумх

Энэ өдрийн уриа бол "хичээл зүтгэл, итгэл" юм. Санхүүгийн байдал сайжирч магадгүй. Бэлэг авч эсвэл амжилттай худалдан авалт хийнэ. Магадгүй илүү ашигтай ажлын санал авна. Романтик болзоо эсвэл удаан хугацааны туршид татагдах сэтгэл хөдлөлтэй учрах бололтой. Та эрх чөлөөгөө хязгаарлахад бэлэн биш байгаа бол хүмүүст хэт итгэж болохгүй.

Загас

Мэдээлэл цуглуулж, хүлээн авч, боловсруулах өдөр. Өнөөдөр маш их амжилтад хүрч чадахгүй ч мэргэжлийн хувьд өсөх боломж байна. Амьдралдаа сэтгэл ханамжтай бай. Гэр бүлд гарсан үл ойлголцол, зөрчилдөөнийг шийд.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
458(192.82.68.4) 2019 оны 11 сарын 22

45887

1  |  0
Top