ЗАГВАР: Энэ өвлийн трэнд гутлууд

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Хэрэв та өвлийн гутлаа сонгож амжаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Дэлхийд алдартай “Cosmopolitan” сэтгүүлийнхэн хамгийн дулаан, хүйтнийг тэсвэрлэх чадвартай гутлуудыг онцлон туршилт хийсэн байна. Эдгээр гутлуудаас өөрийн амьдралын хэв маяг болон стильдээ тохируулан сонголтоо хийхийг танд зөвлөж байна.

“Chelsea” усны хамгаалалттай гутал (99.95$)

Нэхий доторлогоо бүхий усны хамгаалалттай, усны гутлын материал бүхий энэхүү гутлыг чийг татдаггүй, хөлд эвтэйхэн, арчлахад хялбар, ямар ч хувцсан дээр өмсөж болдог хэмээн онцолжээ. Нэг дутагдал нь улавч. Алхах үед улавч нь эргэлдэх нь бага зэрэг тухгүй мэдрэмж төрүүлж байсныг эс тооцвол энэ өвлийн төгс сонголт хэмээн тэд тодорхойлжээ.
 

“Kodiak” уулын гутал (170$)

Усны хамгаалалттай, маш нарын хэмжээст нэхээс бүхий энэхүү гутал хөлд маш эвтэйхэн гэнэ. Таны хөлийг хэдэн ч цаг алхсан бай ядраана гэж үгүй. Дулаан хадгалахдаа тун ч сайн энэ гутал явган алхдаг хүмүүст тун ч тохиромжтой ажээ. Сул тал нь овор хэмжээ ихтэй.

“Sorel” цасны гутал (89$)

Ус, цасны хамгаалалт бүхий Канадын алдарт “Sorel” брэндийн гутлыг дулаан бөгөөд чийг татдаггүй хэмээн онцолжээ. Дотроо зай ихтэй учраас зузаан ноосон оймс өмсөхөд ч торох зүйлгүй. Харин тус гутлыг овор хэмжээ ихтэй хэмээн шүүмжилжээ.

“Timberland” дээд зэрэглэлийн гутал (149$)

Усны хамгаалалт бүхий энэхүү гутал нь өндөр үнэлгээ авчээ. Дулаан бөгөөд чийг татдаггүй, тухтай мэдрэмж төрүүлэх тус гутал дотуур цаг агаартаа тохируулан хүссэн оймсоо өмсөх боломжтой. Овор хэмжээ ихтэй энэхүү гутлыг загвартаа шинэчлэлт хийдэггүй хэмээн шүүмжилсэн байна.

“Columbia” уулын гутал

Өвөл, зуны аль ч улиралд өмсөх боломжтой энэхүү гутал нь ус нэвтрүүлдэггүй боловч агаар маш сайн нэвтрүүлдэг. Мөн хөлд эвтэйхэн зөөлөн ултай. Өвлийн улиралд зузаан оймстой өмсөхөд дааруулахгүй, зуны улиралд харин таны хөлийг халууцуулахгүй байх чадвартай. Чөлөөт стилийг эрхэмлэгчдэд зориулсан энэхүү гутал хэвшихдээ тааруу гэх үнэлгээг авчээ.

“J.Crew” (140$)

Хоёр төрлөөр өмсөх боломжтой, нэхий дотор бүхий энэхүү гутал нь тун хөнгөн, дулаан мэдрэмж төрүүлнэ. Дулаан хадгалалт сайтайн дээр бусад гутлуудыг бодвол харьцангуй загварлаг.  Энэхүү гутлын сул тал нь ус болон цасны хамгаалалт байхгүй, мөн хагас размер байдаггүй учир онлайнаар захиалахад бага зэргийн хүндрэл учирдаг байна.

“UGG” бойтгон гутал (219$)

Хөлд эвтэйхэн энэхүү гутал нэхий доторлогоотой, маш дулаан, тухтай мэдрэмж төрүүлдэг гэдгээрээ алдартай. Чанар сайтай, хавар, намрын ямар ч төрлийн хувцаслалт дээр өмсөж болох энэхүү гутлыг ус болон цасны хамгаалалтгүй, агаар нэвтрүүлэхдээ муу хэмээн шүүмжилжээ.

“L.L.BEAN” арьсан гутал (229$)

Нэхий дотортой, усны хамгаалалттай сайн чанарын арьсан энэхүү гутал таны хөлийг дааруулна гэж үгүй. Урд хэсэгтээ хөлийн хуруу даарахаас сэргийлсэн хамгаалалттай тус гутлыг нимгэн оймстой өмссөн ч болох гэнэ. Сул тал нь урт түрийтэй хэрнээ үдээстэй учир яарсан үед төвөгтэй мэдрэмж төрүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top