Цэргийн эмч нарын комисс Дундговь аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

Дундговь аймагт Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалтын бодлогын ахлах мэргэжилтэн хурандаа Д.Содномдаржаа ахлуулсан Цэргийн эмч нарын комисс 22, 23-ны өдрүүдэд ажиллаж байна.

Тус комиссын даргаар Цэргийн Төв эмнэлгийн Поликлиникийн дарга, дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ ажиллан “Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах тухай” сургалт семинарын зохион байгууллаа. Тус сургалтад Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн цэрэг татлагын товчооны нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн, сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар оролцлоо.

Мөн Засгийн газрын 2017 оны 144 тогтоолоор батлагдсан журамд заасан тайван цагт цэргийн жинхэнэ албанаас иргэн цэргийн алба хаагчийг эрүүл мэндээр чөлөөлөх өвчин, эмгэгийн жагсаалтын дагуу иргэдийг чөлөөлөн ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top