ӨМНӨГОВЬ: Мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Өмнөговьчууд 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна. Түүний нэг болох Махны үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулж байнгын ашиглалтад /2019.11.26/ орууллаа. Төр, хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод малыг нядлах Мах боловсруулах үйлдвэрийг байгуулжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор зуу гаруй ажлын байр бий болохын зэрэгцээ малчдын орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхай руу мах, махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэлт хийх боломжууд бий болох ажээ.

Мах боловсруулах үйлдвэр нь өдөрт 100 бог, 20 бод мал нядлах хүчин чадалтай, 200 тонн багтаамжтай бүрэн тоноглогдсон гүн хөлдөөх агуулахтай, микробиологи болон химийн лаборатори бүхий иж бүрэн үйлдвэр юм.

Үйлдвэрийн үйл ажиллагааг “Гүүд Рүүт Интертрэйдинг" компани эрхлэн явуулах аж. “Гүүд Рүүт Интертрэйдинг" компани Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газартай түүхийн эдийн чанарын шалгалт дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд менежментийн зөвлөх үйлчилгээний "Алтернатив Ренювэйбл Энержи" компанитай хамтран хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс тээвэрлэх явцад бий болох эрсдэлийг үнэлэх тогтолцоо болох “HАССР” стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top