ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн орлого олно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Хонь

Түншүүдтэйгээ харилцахдаа үл ойлголцол үүсгэх хэрэггүй. Энэ нь ажил хэрэг урагшлахад сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр амьдралын боломж огцом буурч байгаатай холбоотойгоор хэт их ачаалал авах нь аюултай. Хонины эрчүүд шинэ бизнес эхлүүлэх хэрэггүй. Хувийн амьдралд тохиолдох хүндрэлүүдийг давж, сэтгэл хөдлөлөө даван туулж, үйлдлээ дахин бодож үзэх хэрэгтэй.

Үхэр

Өнөөдөр хайрын тухай бодоход тохиромжгүй. Бүх зүйл бидний хүссэн шиг үүлгүй байдаггүй. Хайртай хүнтэй бол харилцах харилцаагаа тодорхой болго. Тааламжгүй зүйлийг олж мэдвэл бүү цөхөр. Өнөөдөр үйлдэлдээ тун анхааралтай хандах хэрэгтэй. Дээд албан тушаалтан, хамт ажиллагсадтайгаа ямар нэгэн маргаан үүсгэхгүй байх нь дээр. Эс бөгөөс та буруутай болж магадгүй юм.

Ихэр

Бизнес эрхэлдэг ихрийн хувьд таатай өдөр. Магадгүй сайн мөнгөн орлого олно. Зорилготой хүмүүсийн анхаарлыг татна. Гэхдээ өөрийн санааныхаа талаар хэнд ч битгий хэлээрэй. Хайртай хүнтэйгээ хэрүүл маргаан үүсгэх хэрэггүй.

Мэлхий

Энэ өдөр бол карьертаа анхаарахад хамгийн таатай цаг. Гэхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ажил их байх болно. Энэ нь урьд өмнө байгаагүйгээр таныг сэтгэлийг чинь зовоож, уйтгартай болгоно. Аливаа маргаанд хөндлөнгөөс оролцохгүй байх нь дээр.

Арслан

Түншүүдтэйгээ харилцаагаа тогтвортой байгаа эсэхийг шалга. Төлөвлөсөн ажлаа эргэн харах шаардлагатай байна. Өнөөдөр арслангийн эрчүүд сэтгэл хөдлөлөө даван туулж, үйлдлээ нухацтай бодох хэрэгтэй. Хариуцлага хүлээх хүсэл эрмэлзэл нь харгис зантай хослох ёсгүй. Эмэгтэй арслангууд амлалт бүү өг. Бас амлалт бүү шаард.

Охин

Сонор сэрэмжтэй байж, яаруу шийдвэр гаргах хэрэггүй. Таны юу тарихаас их зүйл шалтгаална. Үйл ажиллагаа, ажил төрлөө бүү өөрчил. Таатай биш үе. Өвчний эх үүсвэр болох мэдрэлийн ядаргаанаас сэргийл.

Жинлүүр

Өнөөдөр та хайртай хүмүүсийн дэмжлэг, туслалцааг мэдэрч чадна. Өмнөх өдрүүдэд төлөвлөсөн бүх эерэг зүйлс хэрэгжинэ. Сэтгэл татам байдал нэмэгдэх бөгөөд энэ нь эрүүл мэндэд тустай нөлөө үзүүлэх болно.

Хилэнц

Өнөөдөр өөртөө болон бусдад, тэр ч байтугай ажилдаа түр зуур сэтгэл ханамжгүй болно. Гэхдээ бүү яар. Санхүүгийн байдал өөрчлөгдөж магадгүй юм. Бизнес танд тохирохгүй. Харин бүтээлч үйл ажиллагаа танд аз авчирна.

Нум

Оддын байршил таны амжилтыг ивээнэ. Амьдралын боломж нэмэгдэж, ур чадвар өндөр түвшинд байх нь төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах болно. Нарийн зүйлийг харах чадвар өндөр үр дүнд хүргэнэ. Урьдчилан тооцоолоогүй зарим бэрхшээл таныг тойрохгүй. Асуудлыг ер бусын аргаар шийдэхийг хичээ.

Матар

Өнөөдөр та үйлчилгээний тал дээр үл ойлголцолтой тулгарч магадгүй. Хариуцлагагүй, үндэслэлгүй шүүмжлэлээс болж тэвчээр алдарна. Үр бүтээлтэй ажиллах чадвараа нураахгүйн тулд сонор сэрэмжтэй байж, яаруу шийдвэр гаргах хэрэггүй. Даруу байдал нь таныг зохистой байраа эзлэхэд тусалж магадгүй юм.

Хумх

Энэ өдөр нь сансрын энерги нэмэгдэнэ. Зөгнөл үнэн байж болно. Өөрийгөө гүнзгий таньж мэдэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд таатай өдөр. Өнөөдөр мөн зочдыг хүлээж авах бүрэн боломжтой.

Загас

Эргэлзээгээ даван туулах өдөр. Мэдрэмж, бодол санаа, үйл хөдлөл тэнцвэртэй байна. Ажилдаа сэтгэл ханамжгүй байж магадгүй ч цаг заваа зориул. Бэлэн мөнгө шууд олоход хэцүү байх болно гэдгийг бодож үзээрэй. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах хэрэггүй. Ур чадвар дутсанаас болж бүдүүлэг алдаа гаргахад хүрдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top