ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн хайраар дүүрэн байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Хонь

Мэхлэлт, уруу таталт нь эрсдэлтэй байдалд хүргэнэ. Бие махбодоо эрүүлжүүлж, мацаг барихыг зөвлөж байна. Сэтгэл санаа хямрах магадлалтай тул хэт ихийг мэдэхийг хүсэх хэрэггүй. Бусад хүмүүсийн үзэл бодлыг хүндэл, түрэмгий байдал нь өөрийгөө шүүмжлэлээр дүүргэхэд хүрнэ.

Үхэр

Сэтгэл санааны дарамтад орохгүйн тулд мэдрэмжгүй мэт бай. Зөрчилдөөн нь энэ өдрийн сайн сайхан зүйлсийг үгүй хийж болзошгүй. Хайртай хүмүүстээ шударга ханд. Од эрхэс таныг байгаль дэлхийтэй илүү ойр байхыг зөвлөж байна. Ой мод, цэцэрлэгт хүрээлэнд очиж болно.

Ихэр

Хуурмаг зүйлээс хол байгаарай. Толгой өвдөх, эрүүл мэнд муудахыг үгүйсгэхгүй. Хүмүүстэй харилцахдаа болгоомжтой бай. Зарим хүн буруу мэдээлэл өгөх магадлалтай. Өнөөдөр дээд албан тушаалтан, хамт ажиллагсадтайгаа маргахгүй байх нь дээр.

Мэлхий

Сэтгэл хөдлөл, оюун санаагаа удирд. Ингэснээр зөрчилдөөнөөс зайлсхийнэ. Сэтгэлийн түгшүүр нэмэгдвэл устай ойр бай. Усан сан эсвэл угаалгын өрөөндөө алжаал тайлах арга ол. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чадвараа харуулна. Романтик байдлаа хэзээд хадгал. Зорилгодоо шууд хүрэх гэсэн хүсэл нь харилцааг сүйтгэх болно гэдгийг анхаар.

Арслан

Аливаа бизнест идэвхтэй байна. Өөрийнхөө дутагдалтай талд шүүмжлэлтэй ханд. Хэт шуналтай байхаас татгалзах нь дээр. Ингэснээр бүх үйл ойлголцлыг шийдвэрлэнэ. Таны шулуун шударга байдал нь санаа бодлоо ил илэрхийлэхэд хүргэнэ. Гэхдээ ингэх үү, үгүй юу гэдгээ бод.

Охин

Энэ өдөр уруу татагдахаас болгоомжил. Сэтгэл хөдлөлөө бүү дагаарай. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, хайртай хүмүүстээ шударга байдлаа үзүүлэх хэрэгтэй. Үгүй бол та ажил дээрээ болон гэртээ зөрчилдөөнийг өдөөж болно.

Жинлүүр

Эв найртай өдөр. Энэ өдрөөс эхлэн хайраар дүүрэн байх болно. Шинэ төлөвлөгөө нь таныг идэвхтэй байх, танилын хүрээгээ өргөжүүлэх, бизнесийн харилцаа холбоо тогтоохыг шаардах болно. Хүч чадлаа хуваарилаарай. Аз жаргалтай байх маш их боломж байгаа бөгөөд үүний үр дүнд таны амьдрал сайжрах болно.

Хилэнц

Идэвхтэй өдөр. Өнөөдрийн үйл явдлууд таныг бүтэн өдөр завгүй байлгах болно. Бүтээлч ажлуудыг хийж, байшин, орон сууцаа сайжруулж чадна. Худалдаа, санхүүгийн гүйлгээ амжилтад хүргэх боломжтой. Биеийн хүчний ажил хийхэд тохиромжтой.

Нум

Танихгүй хүмүүстэй харилцахдаа дунджийг баримтал. Зохисгүй хүнд өгөөмөр сэтгэлээ гаргаж магадгүй. Шинэ танилууддаа хэт их итгэхгүй байхыг зөвлөж байна. Зөн совин маш бага түвшинд байгаа тул үйл явдалд итгэ. Мартах гээд байгаа зүйлээ ойр дотнын хэн нэгэндээ хэлж сануулах хэрэгтэй.

Матар

Идэвхтэй, бүтээлч өдөр. Оюунлаг, бүтээлч, дур булаам байна. Танд боломжууд аажмаар нэмэгдэнэ. Гэр бүлийн харилцаа сайжирна. Төлөвлөлт хийж, нийгмийн харилцаа холбоонд орох нь урт хугацааны амжилтыг авчирна. Карьераа ахиулах эсвэл санхүүгийн орлого олох үндэс олно. Таны шийдэмгий байдалд үр ашгаа өгөх өдөр.

Хумх

Амрах нь шинэ эрч хүчний эх үүсвэр болдог. Таныг зовоосон асуудлын хариултыг олж авах боломжтой. Хэрэв өөртөө тааламжгүй зүйл олж мэдвэл яаран дүгнэлт хийх хэрэггүй. Өвдсөн бол тоолгүй орхиж болохгүй, эмчид хандаарай.

Загас

Спортоор хичээллэх, бие бялдрын ажил хийхэд тохиромжтой өдөр. Энэ нь таныг тайван болгоно. Шинэ уулзалт, гэнэтийн танилууд таныг хүлээж байна. Сүүлийн үед таны зүрх сэтгэлийг зовоосон хүнийг харахыг хүснэ. Гэхдээ сэтгэл санаагаа тайвшруулахыг хичээ. Нэгэнт болсон зүйлийг буцааж чадахгүй гэдгийг санаарай. Хүмүүст сэтгэгдэл төрүүлэх гэж хэт их хичээх хэрэггүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
News(103.26.195.133) 2019 оны 12 сарын 03

Laik

0  |  0
Top