ТВ8 телевизийн өнөөдрийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр дараах мэдээллийг онцолжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хууль зөрчиж албаны эрх мэдлээ ашиглан зээл авсан УИХ-ын гишүүдтэй холбоотой мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Тодруулбал АТГ-аас энэ асуудаар ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шалгаж эхэлсэн бол УИХ-ын нэр бүхий гишүүд, зарим сайд нарын нэрс ч дуулдах боллоо.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3,9 тэрбум төгрөгийг УИХ-ын 12 гишүүн болон нэр бүхий компаниудад олгох ёстой хэмжээнээс нь хэдэн арав дахин нэмэгдүүлж олгосон зөрчлийг "Толь" мэдээллийн хөтөлбөр онцолж байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын "Ээж оюу сайхан" компанид 100 сая төгрөгийн зээлийг авахад, УИХ-ын гишүүн А.Ундраа иргэн н.Жаргалсайханд хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх төсөл хэрэгжүүлэх нэрээр 100 сая төгрөгийн зээл авахад, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа СХД-т амьдардаг иргэн Б.Тамирт 150 сая төгрөг МАА-н ферм ажиллуулна хэмээн зээлэхэд, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод харъяалалтай гэх "Амин хэлхээ байгаль сан"-д 123.9 сая төгрөгийн зээл олгоход нөлөөлсөн байж болзошгүй талаар холбогдож байгууллагууд шалгаж байгаа ажээ.
"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 5 )
МАН-ЫН ХУЛГАЙЧУУДАА 2020 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШЭЭД ОРООД ИРЭЭРЭЙ БУГДИЙГ ЧИНЬ ОНКОЛДУУЛААД ОГЬЕ ЯАСАН ХУЛГАЙ ХИЙЖ ХАНАДАГГУЙ ХУУРНУУД ВЭ
B.TAMIR TSOGZOLMAAGIIN HURGEN . HURGENDEE KHURTEL MONGO HULGAILJ OGOH YUMAA
ЭДНУУС ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИДАА ӨӨРСНӨӨ 3% -Н ЗЭЭЛ АВНА, ТҮҮНИЙ ББСБ, КОМПАНИД 50-60% ХҮҮТЭЙ БАЙРШУУЛНА, ЗЭЭЛНЭ, ЭСВЭЛ БАНКИНД 15% ХҮҮТЭЙ ХУГАЦААТАЙ ХАДГАЛУУЛДАГ АЖ,ЭСВЭЛ ӨРГӨДЛИЙГ НЬ ЦОХОЖ ЗУУЧИЛЖ ӨГӨӨд 15% ШУУД АВДАГ ГЭЖ БАЙГАА, БООВ ОЮУНЧИМЭГ ГЭХЭД ЖНЬ ХАДГАЛАМЖ НЬ 2 ЖИЛД СУГА ӨСӨЖ 600 САЯ ТӨГ БОЛСОН БАЙХ ЖИШЭЭТЭЙ, ЭНЭ ХУЛГАЙЧДАД МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ИЧИХ НҮҮР БАЙХГҮЙ, ЁСТОЙ НӨГӨӨ ЦАЙРЧИХСАН ХУЛГАЙЧИД АЖ, 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА ЭДНУУСЫГ БҮГД ШОРОНРУУГАА АЛХААД МАРШ ГЭХ КОМАНД Л ХҮЛЭЭЖ БУЙ.
Авилагч Тогтохсүрэн, болиочээ 70,0 сая төгрөгөөр авилага авч их хуралд гарч ирсэн байна шүү дээ.Гишүүнээс нь чөлөөлөх нь зүйтэй байна.яасан ичдэггүй амьтад вэ?
ХЭДСангаас хулгай хийсэн МАН-ын 6 эмэгтэй гмшүүн, ЖДҮ-ийн сантай холбоотой 49 гишүүн, Тариалан эрхлэх сангаас худлгай хийсэн ,гишүүүүд болон Өвөрхангай аймгийн засаг дарга хийж байса, одоо МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн 70,0 сая төгрөгний авилага авсан байнаа.МАН-ын 65 гишүүд чинь ер нь яаж байнаа.Ичихгүй 2020 оны сонгуулиар нэрээ дэвшүүлэхээр ард түмэнд хайр зарлана даа.Даач уваагүй байнаа..