ӨРНИЙН ЗУРХАЙ: Загаснууд сэтгэл татсан хүнтэй учирна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Хонь

Эрчүүд ядарч цуцах магадлалтай өдөр. Биелэхгүй байж магадгүй тул энэ өдөр юу ч битгий төлөвлө. Илүү юм хүсэж, шаардалгүй байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаарай. Эмэгтэйчүүд энэ өдөр сэтгэл зүйн хувьд маш эмзэг байх тул хэрүүл маргаанаас зайлсхийх хэрэгтэй.  

Үхэр

Өнөөдөр дэлгүүр орох хэрэггүй. Том худалдан авалт хийхээс татгалзаж, эрсдэлтэй алхам хийж болохгүй. Ойр дотнын хүмүүстээ хэт их анхаарал тавих хэрэггүй. Хачирхалтай нь энэ нь танд асуудал үүсгэх болно.

Ихэр

Од эрхэс танд таатай хэвээр байна. Амжилт, аз хийморио бусадтай харамгүй хуваалц. Танд өнөөдөр ажил хэргийн санал маш ирэх болно. Амжилт олох боломжоо бүү алдаарай. Ялангуяа уран бүтээл, сурган хүмүүжүүлэх салбарт ажилладаг ихрүүдэд тун сайн өдөр. Өөртөө итгэлтэй байж, өөдрөг хандах нь танд ямар ч асуудлыг шийдэх боломж олгоно.

Мэлхий

Чухал мэдээлэл ирж, та алс холын аянд мордох болно. Эрсдэлтэй наймаа, гэрээ хэлэлцээ хийж болохгүй. Зорилгодоо хэр үнэнч байхаас таны амжилт шалтгаална. Хайртай хүнээ ойлгохыг хичээж, буулт хийснээр өдөр амгалан тайван өнгөрнө.

Арслан

Эрэгтэй арслангуудад ээлгүй өдөр. Хэт зоригтой байж, асуудлыг хүчээр шийдэх гэж оролдсоноор түнш, холбоотнууд чинь танаас зайгаа барина. Хайртай хүндээ хэт их шаардлага тавьснаас салж сарних магадлалтай. Эмэгтэй арслангуудын хувьд ор үндэсгүй хардалтын мэдрэмж төрнө. Хайрт чинь эмэгтэй хүнд инээмсэглэлээ гээд урван тэрсэлсэн гэсэн үг биш шүү.

Охин

Энэ өдрийг ямар ч ажил төлөвлөлгүй тайван эхлүүлсэн нь өлзийтэй. Юу ч биелэхгүй муу өдөр. Амьдралд чинь нэг юм дутагдаад байгаа мэт санагдах ч байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Орой хүүхэдтэйгээ тоглох, эсвэл урлаг соёлын тоглолт үзэхэд ээлтэй сайн.

Жинлүүр

Хүнд өдөр. Ар гэрийн асуудлаа ажил дээрээ шийдэх хэрэг гарна. Урьд өмнөх шийдэгдээгүй асуудлууд дээр шинэ ажил нэмэгдэх болно. Тэвчээртэй байж, энэ өдрийг эсэн мэнд даван туулна. Ойр дотнын хүмүүстэйгээ маргалдаж болохгүй.

Хилэнц

Хуучин нөхөрлөл, холбоо, гэр бүлийн харилцаандаа эргэлзэх өдөр. Ямар нэгэн сонголт хийх хэрэгтэй болно. Их ядарч, цуцна. Бие махбод суларч, доройтох тул эмчид үзүүлж, сайн амрахыг хичээгээрэй. Учир нь та хүчээ буруу юманд зарцуулаад байна.

Нум

Ээлтэй сайн өдөр ч зөвхөн хийх ёстой ажлаа л хийх өдөр шүү. Шинэ зүйл эхэлснээс хуучин ажлуудаа дуусга. Эрсдэлтэй алхам хийж, хариуцлагатай шийдвэр гаргахаас зайлсхий. Эрсдэл гаргах, аюултай зүйлтэй холбогдох нь эрүүл мэндэд аюултай, мөн гэр бүлийн хэрүүл авчирна гэж од эрхэс танд анхааруулж байна. Архи дарс ууж, биеийн хүчний ажил хийж болохгүй.

Матар

Эрэгтэй матруудад ээлтэй сайн өдөр. Тэд хайр дурлалын салбарт амжилттай, шинэ харилцаа тогтоох, эсвэл хуучин харилцаагаа сэргээх магадлал өндөр байна. Эмэгтэй матрууд гэрийн ажилд дарагдана. Тэд бүтэхгүй төлөвлөгөө, биелэхгүй хүсэл мөрөөдлөөс болж, хайрттайгаа муудалцах болно. Амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй.

Хумх

Эртний анд найз, хуучин холбоо харилцаагаа эргүүлэн олох өдөр. Урьд өмнө танд дотно байсан хүмүүс дахин тантай учрах болно. Өнгөрсөн алдаагаа засаж, эвлэрэхэд ээлтэй өдөр. Ирээдүйн төлөвлөгөө, төслөө бусдад бүү хэлээрэй.

Загас

Идэвхгүй өдөр. Өнөөдөр загаснууд урсгал даган хөвж, хүлээх тактик баримтлах хэрэгтэй. Элдэв үйл явдалд оролцохгүй байвал өдөр жирийн өнгөрнө. Үдэш нь амгалан тайван мэдрэмж төрж, тухтай амарч чадна. Эмэгтэй загаснуудын хайр дурлалд ээлтэй. Тэд өнөөдөр сэтгэл татсан, сайн хүнтэй учрах болно. Өөдрөг байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top