ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан эргэлзэж, матрууд жаргана   

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Хонь

Таалагддаг хүн чинь таныг анхаарахгүй, тоохгүй байгаа мэт санагдана. Энэ талаар бодсоор байгаад хонинууд сэтгэлээр унах болно. Гэвч од эрхэс танд ганц өдрөөр яарч дүгнэлт хийхгүй байхыг анхааруулж байна. Магадгүй тэр хүн ядарсан байж болох. Жинхэнэ хайр гэдэг ямар ч саадыг даван туулдаг.

Үхэр

Хэрэв та хайртай хүндээ чухал зүйл хэлэх гэж байгаа бол захидал бичсэн нь дээр гэж од эрхэс сануулж байна. Мессэж, зурвас, цаасан дээр бичсэн ч хамаагүй, хамгийн гол нь өөрийн биеэр хэлээд хэрэггүй. Ийм харилцаа та хоёрыг бие биеэ сайн таньж мэдэхэд тус болно. Захидал таны сэтгэлийг илүү тод илэрхийлнэ.

Ихэр

Хайр дурлалын талбарт амжилт олохыг хүсэж байвал ихрүүд хүлээх биш өөрөө дайралт хийх шаардлагатай. Эсрэг хүйсийн хүнтэй дотно харилцаатай болохоор төлөвлөсөн, анхаарлыг нь татах гэж хүсэж байгаа бол өнөөдөр хамгийн тохиромжтой. Хэрэв танд тийм төлөвлөгөө байхгүй бол энэ өдрийг төлөвлөгөө гаргахад зориулаарай. Ирээдүйд танд хэрэг болно.

Мэлхий

Романтик уулзалтад тохиромжгүй өдөр. Хайр дурлал тохиохгүй өдөр. Тиймээс өдөр тутмын ажлаа хийж, энгийн тайван өнгөрөөгөөрэй. Анд найзуудтайгаа уулзаж, гэр бүлийнхэн болон өөртөө цаг гарга. Зарим өдөр зугаа, цэнгэлээс хол байхад зүгээр.

Арслан

Бүх юм уйтгартай санагдаж, бослого гаргахыг хүсэх өдөр. Ганц бие арслангууд өөрт таалагддаггүй, эсвэл сэжигтэй хүнтэй танилцана. Харин хайртай хүнтэй бол өнөөдөр та хоёрын эв нэгдэл, аз жаргалын өдөр байх болно. Өнөөдөр авсан эрч хүч тань долоо хоногт хүрэлцэнэ.

Охин

Сүүлийн үед та хайртай хүнээ зоргоор нь орхиод байгаа юм биш биз? Өнөөдрөөс эхлэн байдлыг дүгнэж, хяналтыг гартаа аваарай. Энэ өдөр та сэтгэл зүрхээ сонсож, за, үгүй алийг нь хэлэхээ шийдээрэй. Харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэх хариуцлагатай өдөр.

Жинлүүр

Жинлүүрүүд хайрттайгаа муудалцах битгий хэл үг сөргөлдөж ч болохгүй өдөр. Өнөөдөр таны хайрт маш шийдэмгий, зоригтой, зөрүүд байх тул тэр жирийн үгийг ч хэрүүл болгон өөрчилж чадна. Бүтэн өдөр маргалдахгүйн тулд жинлүүрүүд энэ өдөр буулт хийж, уян хатан байгаарай.

Хилэнц

Нэг нэгнээ харилцан ойлгох чин хүсэл байж, та хайрттайгаа эвтэй найртай байх болно. Үзэл бодол зөрлөө гээд нэг нэгэндээ тулгаж болохгүй. Хэрэв энэ маргаанд хилэнцийн зөв бол удалгүй хайрт тань өөрөө буруугаа хүлээгээд ирэх болно.

Нум

Маш хүнд сонголт тулгарах өдөр. Нумынхан хэнийг болзоонд урих, хэнд гэрлэх санал тавих вэ гэж эргэлзэнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг битгий гаргаарай. Учир нь энэ өдөр танд таагүй өдөр.

Матар

Өнөөдөр та эрүүл ухаанаар сэтгэж, оновчтой шийдвэр гаргах бол хайрт тань эсрэгээр бүх асуудлыг тоглоом шоглоом болгон өнгөрүүлэхийг хичээнэ. Харин матар та бүү уурла. Эсрэг тэсрэг үзэл бодол нэг нэгнээ нөхөж, энэ өдрийг та сайхан өнгөрүүлэх болно.

Хумх

Хайрт чинь танаас тусламж, зөвлөгөө хүсэж байгаа тул та анхаарал халамжтай байгаарай. Хүсэлтийг нь сонсохоосоо өмнө сэтгэл санааг нь мэдэрч, урьдчилан тусалбал их сайн. Магадгүй хайрт чинь хэлэхгүй байж магадгүй. Ийм халамж таны хайр жинхэнэ гэдгийг харуулна.

Загас

Загаснууд энэ өдөр хувийн амьдралынхаа талаар бусдаас зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ бүгдийг ил тод ярьж болохгүй. Аз жаргалтай хосуудыг анхааралтай ажигла. Тэдэнтэй үг солиход л та шинэ зүйл ойлгож, эерэг энерги авах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top