ӨРНИЙН ЗУРХАЙ: Загаснууд залуужиж, жинлүүрийн зүүд биелэх өдөр     

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Хонь

Хамт олон, анд найзуудаа удирдан жолоодох гэж хэт улайран дайрснаар хэрүүл, маргаан гарна. Энэ өдөр та хэний ч санал бодлыг хүлээн авахгүй. Өөрийгөө зөв гэж бодсоноор санхүүгийн алдагдал хүлээж, том хэрэг төвөгт орооцолдох магадлалтай.

Үхэр

Санхүүгийн ажилд болгоомжтой хандаарай. Зарим танилаасаа салах магадлал өндөр байна. Төр, олон нийтийн байгууллагад хандахад стресст орох тул тайван байхыг хичээгээрэй. Уян хатан байвал та асуудлуудыг шийдэж чадна. Шинэ туршилт хийх хэрэггүй, хуучны найдвартай аргаар ажилла.

Ихэр

Идэвхгүй өдөр. Гэхдээ та хүслээ биелүүлэх гэж оролдвол харамсалтай үр дүнд хүрнэ. Өнөөдөр дэлхий ертөнц таны дотоод сэтгэлийг илтгэн харуулж байгаа мэт санагдана. Таагүй хүмүүстэй танилцаж болохгүй. Ойр дотнын хүмүүст хэт их анхаарал хандуулбал асуудал үүснэ. Санхүүгийн асуудалд болгоомжтой бай.

Мэлхий

Төр, төрийн бус байгууллагуудад хандахад сайн өдөр. Учир нь тэнд таны бүх асуудлыг шийдэж өгнө. Хэлсэн үг, амлалтаасаа буцвал нэр хүнд тань унана. Эрсдэл, шинэ туршилт хийхгүй байхыг од эрхэс анхааруулж байна.

Арслан

Ажил болон хувийн амьдралдаа яарсан шийдвэр бүү гарга. Өөртөө итгэж, бусдад найдах нь санхүүгийн хохирол, хэрүүл маргаанд хүргэнэ. Дарга нартайгаа сөргөлдөнө. Магадгүй та өөр ажил хайхаас өөр аргагүйд хүрж болох юм.

Охин

Идэвхгүй өдөр. Энэ өдөр та эхэлж юм хийлгүй, хүлээсэн нь дээр. Бусдын санал бодол буруу мэт санагдана. Эрүүл мэнд муудах магадлалтай. Ходоодны өвчнөөс болгоомжил. Хоолны дэглэм барьж, цэвэр агаарт зугаалаарай.

Жинлүүр

Томилолтоор явах, гэрээ хэлэлцээр байгуулахад таатай өдөр. Амжилт олохын тулд хуучны найдвартай аргаар ажиллах хэрэгтэй. Гомдлоо мартахыг хичээ. Жижиг зүйлийг бүү анхаар, цаг өнгөрч, бүгд мартагдана. Таны мэдрэмж сайжирна. Өнөөдрийн зүүд биелэх магадлал өндөр.

Хилэнц

Ээлгүй өдөр. Осол, гэмтэл, мөнгөний алдагдал гарна. Энэ өдөр томилолтоор явах, шүүхэд очих, эрсдэлтэй наймаанд оролцохоос зайлсхий. Ингэснээр та олон асуудлаас зугтаж чадна. Ойр дотнынхондоо хайр сэтгэлээ харамгүй хайрла.

Нум

Эрч хүч өсөн нэмэгдэх өдөр. Уран бүтээл, хайр дурлалын салбарт амжилт олно. Хэрэв та хүслээ хэмжээнд нь хязгаарлаж чадах юм бол энэ өдөр уран бүтээлийн оргилд гарах эхлэл нь байх болно. Сэтгэлийн амгалан байдал, өгөөмөр зангийнхаа ачаар та өдрийг аз жаргалтай өнгөрөөнө.

Матар

Шинэ ажил эхлүүлж, төлөвлөх, хайр дурлал, гэр бүлийн харилцаанд ээлгүй өдөр. Эрч хүч сул байх тул ямар ч ажил эхэлсэн бүтэлгүй болно. Санхүүгийн алдагдал хүлээж, нэр хүнд унан, стресст орох магадлал өндөр. Энэ бүхэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Хумх

Богино хугацааны аялал, ажил хэргийн уулзалт хийхэд сайн өдөр. Ажлын түнштэйгээ уулзахдаа өдрийн сайн цагийг сонгоорой. Ажил хэргээ сайн төлөвлөвөл таны нийгмийн байдал дээшилнэ. Анд нөхөд, ажлын хамт олны тусламжийг татгалзалгүй, хүлээн аваарай. Уран бүтээлч хүмүүст өлзийтэй сайн. Амжилтад хүрнэ.

Загас

Шинэчлэгдэж, залуужих өдөр. Үйл явдал танд таатайгаар өрнөж, их хэмжээний орлого орж ирнэ. Алба, амины асуудлаа шийдэхэд хамгийн тохиромжтой өдөр. Таны сэтгэл хайраар бялхаж, хүмүүст баяр баясгалан бэлэглэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87(66.181.189.178) 2019 оны 12 сарын 12

8766

0  |  0
Top