ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан дурлаж, хумхууд өвдөх өдөр    

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Хонь

Эрсдэлтэй наймаа, гэрээ хийхэд сайн өдөр. Таны нэр хүнд өсөн нэмэгдэнэ. Хүн болгон таны санал бодлыг сонсохыг хүснэ. Хайртай хүнтэйгээ романтик болзоо хийхэд ээлтэй өдөр.

Үхэр

Энэ өдрийг ойд зугаалах, цанаар гулгах зэрэг идэвхтэй амралтад зориулаарай. Ойр дотнын хүнд чинь таны хайр халамж дутагдаж байгааг ойлгоорой. Хоол хүнсний чанарт анхаар. Эрүүл мэндийн асуудал үүсэх магадлалтай. Бүх юманд хэмжээ бий гэдгийг санаж яваарай.

Ихэр

Хүнд, аюултай өдөр. Шинэ ажил төлөвлөх, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж болохгүй. Шинэ санаа, төлөвлөгөө чинь амжилт олохгүй. Нэмэгдэл зардал гарах магадлалтай. Таны хэдийн мартсан хуучин өр, амлалт чинь илрэн гарч ирнэ. Гэр бүлийн асуудалтай. Хэт шүүмжлэгч байж болохгүй.

Мэлхий

Эцэг эх, хүүхдүүдийн хооронд зөрчилтэй. Мөн хардалт, мөнгө хөрөнгөөс үүдэлтэй хэрүүл маргаан гарна. Таныг гомдоосон ч мартахыг хичээгээрэй. Жижиг сажиг зүйлд бүү анхаар. Эрүүл энх, өөртөө итгэлтэй байх нь асуудлыг шийдэх таны гол гарц шүү.

Арслан

Хайртай хүнтэйгээ уулзах, шинэ хүнтэй танилцах, романтик болзоонд явахад сайн өдөр. Таны авьяас чадвар, хурц ухааныг хүмүүс шүтэн бишрэх болно. Зоригтой шийдмэг байх нь амжилт авчирна.

Охин

Хүнд, аюултай өдөр. Азгүй явдал тохиолдож, гэмтэж бэртэх магадлал өндөр. Энэ өдөр санхүүгийн ажил хэргээс хол байгаарай. Алс холын аялал, томилолтоо цуцал. Том худалдан авалт хийж болохгүй. Юунд мөнгө үрж, ямар зардал гаргаж байгаагаа хянаж үзээрэй. Их ядрах тул сайн амрах шаардлагатай.

Жинлүүр

Ээлгүй өдөр. Урьд өмнөх амлалт, гэрээний улмаас хуучин түншүүдтэйгээ муудалцана. Түншүүд чинь хэт догшин ширүүн зан гаргаж, танд асуудал үүсгэнэ. Энэ бүхнийг даван туулахын тулд та эрүүл энх, өөртөө итгэлтэй байх ёстой.

Хилэнц

Идэвхтэй өдөр. Үйл явдал маш хурдан шуурхай, таамаглахын аргагүй өрнөх болно. Тааварлаагүй их зардал гарч, санхүүгийн байдал муудна. Дунд насны хилэнцүүд багачууд, ахмад настанд туслах өдөр. Танд атаархдаг хүмүүс энэ өдөр юу ч хийж мэдэх тул болгоомжтой байгаарай. Атаархагч этгээдийг хурдан олж илрүүлэх хэрэгтэй.

Нум

Дотоод эрх чөлөөг олж, сэтгэлийн амар амгалантай учрах өдөр. Шинэ хүнтэй танилцаж, гэр бүлд хайр сэтгэл цэцэглэх ээлтэй сайн өдөр. Хувийн амьдралд амжилт авчрах энэ сайхан боломжийг бүү алдаарай. Хайр дурлал, гэр бүлийн асуудлаа өнөөдөр шийдвэл сайн. Та өөдрөг, өөртөө итгэлтэй байвал хүмүүс таныг дагах болно.

Матар

Энэ өдөр хариуцлагатай, чухал ажил хийхээс зайлсхий. Ялангуяа санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой ажилд тун анхааралтай хандах хэрэгтэй. Ямар ч ажил хийсэн нөхөрсөг зөвлөгөө, өөрийн мэдрэмждээ найд. Таны сэтгэл санаанд өөрчлөлт гарах ч хүмүүс ажиглахгүй. Ихэнх матар эрч хүчгүй байх тул сайн амрахыг хичээгээрэй.

Хумх

Эрүүл мэнддээ анхаар. Өвчин тусах магадлал өндөр. Ялангуяа нүдээ хэт ачаалж болохгүй. Хэт том зорилго урдаа тавьж байгаа эсэхээ тодорхойлоорой. Учир нь та хүрсэн амжилтдаа сэтгэл дундуур байх болно. Ойр дотнын хүмүүстээ анхаарч, эрүүл мэндээ бодохыг од эрхэс зөвлөж байна. Цэвэр агаарт зугаалаарай.

Загас

Энэ өдөр тун анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Таныг алс холын аялалд мордуулах чухал мэдээ ирнэ. Эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцож болохгүй. Ойр дотнын хүмүүстээ хайр халамжаа гаргаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.63) 2019 оны 12 сарын 13

154654

0  |  0
Top