ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн азтай өдөр

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

 Хонь

Хонинууд энэ өдөр хэсэг тэнгэрт мандах ч удалгүй бодит нөхцөл байдал газарт буулгах болно. Хийх ёстой зүйлээ хурдан, шуурхай биелүүлэхээс гадна эргэн тойрны хүмүүсийн байдлыг сайн мэдрэх хэрэгтэй. Өнөөдөр та өөрөө хичээвэл маш үр бүтээлтэй байх болно. Юмыг хэт өөдрөгөөр харж, мөрөөдөөд хэрэггүй.

Үхэр

Анхаарлаа төвлөрүүлэхэд маш хэцүү өдөр. Бүтэн өдрийн турш та нэг л салан задгай байх болно. Таны толгой дэмий, жижиг зүйл, эсвэл удахгүй болох амралтаа хэрхэн сайхан өнгөрүүлэх бодлоор дүүрнэ. Тиймээс үхрүүд энэ өдөр их ажил амжуулж чадахгүй. Амжуулж чадсан ажлаа хэд дахин шалгаарай. Учир нь алдаа гарах магадлал өндөр.

Ихэр

Энэ өдрийг гэрээ хэлэлцээрт зориулахыг одод танд зөвлөж байна. Хэрэв эхэлж байгаа энэ долоо хоногт та олон чухал асуудал хийхээр төлөвлөсөн бол өнөөдөр хийвэл амжилттай. Та ямар ч ажлыг бүтээж чадна. Өнөөдөр таны бодлыг бүх сонсоно гэдэгт итгээрэй.

Мэлхий

Ганц өөрийн хүчинд найдаад хэрэггүй, хэн нэгнээс зөвлөгөө, тусламж дэмжлэг аваарай. Магадгүй та маш их ажилд дарагдах тул зарим ажлаа хэн нэгэнд шилжүүлэх болно. Шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол хэн нэгнээс зөвлөгөө авахаас бүү ичээрэй. Анд нөхөд, ажлын хамт олонтойгоо хамт байвал та алдаа гаргалгүй ажиллах болно.

Арслан

Энэ өдөр арслангууд бусдыг удирдах чадвартайгаа мэдэрнэ. Үнэхээр та өнөөдөр бүх шийдвэрийг гаргаж, хамаг хариуцлагыг өөртөө үүрэх болно. Энэ нь нэг талаас бусдын атаархлыг төрүүлнэ. Гэвч үнэхээр сайн бодож, нягталсны дараа шийдвэр гаргавал том амжилтад хүрнэ. Таны дайснууд улам их атаархах болно.

Охин

Энэ өдөр та нэг зүйл алдаад байгаагаа мэдэрнэ. Магадгүй та эргэн тойронд болж байгаа үйл явдлаас хоцорч байгаа, эсвэл мэдээлэл дутуу байна. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Бүх юмыг мэдэж байх албагүй шүү дээ. Тиймээс энэ өдрийг тайван амгалан, өнгөрүүлж, өдөр тутмын асуудлаа шийдээрэй.

Жинлүүр

Та юу ч хийхгүй байсан, энэ өдөр гайхалтай сайхан өнгөрөх болно. Аз хийморь, ёндоо гэж юу болохыг өнөөдөр та батлан харуулах юм. Өглөөнөөс эхлэн азтай, гэнэтийн үйл явдлууд цувран, тохиолдож, үйлс бүхэн бүтэх болно. Танд таагүй ханддаг хүмүүсүүдийн хувьд энэ өдөр тун таагүй өнгөрөх болно. Энэ нь танд бас нэгэн сайн мэдээ болох учиртай.

Хилэнц

Энэ өдөр та үйл явдлыг бүхлээр нь дүгнэн, харах хэрэгтэй. Та зорилгоосоо хазайгаагүй биз? Яаж зорилгоо биелүүлэх тодорхой төлөвлөгөө танд байна уу? Эсвэл өдөр тутмын жижиг сажиг зүйлд автаад зорилгоосоо ухраагүй биз? Энэ бүхнийг эргэцүүлэн бод. Уран зураач хүн зурсан зургаа холоос дүгнэн хардагтай адил та ч гэсэн хөндлөнгөөс өөрийгөө нэг ажиглаарай. Ямар нэг юм дутуу байж магадгүй юм.

Нум

Энэ өдөр нумууд хэнийг ч эрхэндээ оруулах чадвартай. Ажил бүтээх, асуудлыг шийдэх чадвар тань өндөр үнэлэгдэнэ. Өнөөдөр таны үг яриа уран цэцэн, ухаалаг байх тул хоосон тоо баримтыг ч уран зохиол мэт өгүүлж чадна. Албан тушаал ахих, нэр хүндээ дээшлүүлэхэд хамгийн сайн өдөр. Маргааш танай компанид чухал гэрээ байгуулах бол нумд л даалгаарай.

Матар

Өнөөдөр матрууд ямар ч саад бэрхшээл тохиолдсон ухралгүй, урагш дайрах хэрэгтэй. Таны замд ил тод эсэргүүцэл үзүүлэх хүмүүс саад болохоор гарч ирнэ. Эргэн тойрон дахь хүмүүс, ажлын хамт олон чинь ч саад болно. Харин та ухарч болохгүй. Хэрэв матрууд урагш зүтгэсээр байвал эрт орой хэзээ нэгэн цагт амжилтад хзрнэ гэж од эрхэс хэлж байна. Өөртөө итгээд урагшаа.

Хумх

Төлөвлөсөн ажлаа биелүүлэх гэж маш их хичээх, өөрийгөө урамшуулах шаардлагатай өдөр. Ямар нэг урамшуулал байхгүй бол та бүтэн өдөр залхууран хэвтэх магадлалтай. Орлого, мөнгө, хайр гээд ямар ч урамшуулал байж болно. Ийм урамшууллаар та маш амжилттай ажиллаж чадна.

Загас

Энэ өдөр эрч хүч, идэвх зүтгэл муу байх тул ямар ч ажлыг хийхэд хүндрэлтэй. Өөрийгөө дайчилж байж л та амжилт олно. Хэрэв залхуурах юм бол бүтэн өдөр хоосон өнгөрнө. Харин хичээж зүтгэвэл өдөр тун сонирхолтой, орлоготой өнгөрөх болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.25.231) 2019 оны 12 сарын 17

766

0  |  0
Top