ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрүүд од болж, хилэнцүүд болгоомжтой байх өдөр

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

 Хонь

Энэ өдөр од эрхэс таныг хувийн зохион байгуулалттай, цаг барьж, хүлээсэн үүргээ яг таг биелүүлэхийг зөвлөж байна. Тэгж чадвал та маш чухал ажлаа амжуулж чадна. Харин дарга нарын нүдэнд өртөх хэрэггүй. Учир нь тэд хэт их зүйл танаас хүсэх болно. Ерөнхийдөө танд ээлтэй өдөр тул ирээдүйн төлөвлөгөө, шинэ төсөл, хамт олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахад энэ өдрийг зориулаарай. Өнөөдөр таны хийж бүтээсэн бүх ажил маш тодорхой, ойлгомжтой, сайн байх болно.

Үхэр

Энэ өдөр үхрүүдийн хувьд ямар ч том төсөл, төлөвлөгөө биелэх өдөр. Эр зориг бүхнийг шийднэ гэсэн үг бий. Гэхдээ өдөр болгон зориг, эрсдэл гаргаж болохгүй. Харин энэ өдөр үхрүүдийн ямар ч зоригтой, эрсдэлтэй алхмыг бүгд хөхүүлэн дэмжих болно. Таны нэр хүнд үлэмж өсөх тул өнөөдөр та ажил хамт олныхоо хувьд баатар нь байх юм.

Ихэр

Энэ өдөр та ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Магадгүй та маш удаан оролдоод ч шийдэж чадахгүй байх. Ихрүүд өнөөдөр шийдвэр гаргаж, асуудлыг шийдэх гэж оролдоод хэрэггүй. Маргааш болтол хойшлуулсан нь дээр.

Мэлхий

Энэ өдөр мэлхийний тархи маш хурдан, сийрэг ажиллах учир ямар ч хэцүү байдалд орсон хохиролгүй гарч, хүнд асуудлыг шийдэн, шинэ оновчтой санал гаргах болно. Өөрөөр хэлбэл мэлхийнүүд энэ өдрийг ажил төрлөө амжуулах, нэр хүндээ өсгөхөд ашиглаарай.

Арслан

Арслангууд хөрөнгө мөнгөний эрсдэл гаргахгүй өдөр. Мөнгө олох боломж байсан ч тэд мөнгө үрэхгүй. Ямар нэг алхам хийхээсээ өмнө зуу дахин бодох болно. Нэг талаас энэ нь санхүүгийн боломжоо алдаж байгаа хэрэг ч нөгөө талаас хэрэггүй зардлаас сэргийлсэн хэрэг. Энэ өдрийг санхүүгийн байдлаа хянах өдөр болгоорой. Таны хурц хараанаас ширхэг зоос ч мултрахгүй.

Охин

Хувийн ажлаа арагш тавин, ажил, хамт олныхоо төлөө зүтгэх өдөр. Магадгүй та өдрийн хоолонд орох ч завгүй ажиллах болно. Энэ өдөр амралттай байсан ч зарим охид ажилдаа ирж, хичээн зүтгэнэ. Тэдний хичээл зүтгэлийг дарга нар сайн үнэлэх болно.

Жинлүүр

Мэдээллийг хэрхэн ашиглах авьяас чадвараа гаргах өдөр. Шаардлагатай бол жинлүүрүүд тоо, баримтыг задлан шинжилж, үнэн зөв дүгнэлт гаргаж чадна. Өөртөө хамаагүй ажлыг ч чадмаг сайн гүйцэтгэх тул ажлын хамт олондоо үнэлэгдэнэ.

Хилэнц

Ээлгүй өдөр тул том ажил эхэлж, чухал төсөл хэрэгжүүлэх өдөр биш. Гэрээ хэлэлцээр байгуулах, санхүүгийн асуудал шийдэх, шинэ юм эхлэхэд муу. Алдаагаа дараа нь засах гэж оролдсоноос юу ч хийхгүй байсан нь дээр.

Нум

Зөрүүд зан нь хөдөлж, дураараа аашлах өдөр. Зарим үед энэ нь зөв байж болох ч зарим үед алдаа болно. Та өөртөө 100 хувь итгэлтэй байсан ч ямар ч хүн алдаа гаргадаг. Өөрийгөө тэнэг мэт харуулахгүйн тулд бүх зүйлд зөрүүдэлж болохгүй.

Матар

Энэ өдрийг та ажлын хамт олон, ойр дотнын хүмүүстэйгээ учраа ололцож, эвлэрэхэд зориулах хэрэгтэй. Хэрэв ямар нэг шийдэгдээгүй асуудал танд байдаг бол өнөөдөр л шийдэж дуусгахыг хичээгээрэй. Учир нь эвлэрэхэд ийм сайн өдөр дахиж гарахгүй. Сэтгэлээ онгойлгон сайхан ярилцсанаар таны сэтгэлийн ачаа хөнгөрөхөөс гадна таны байдлыг бүгд ойлгох юм. Богино хугацаанд шийдэж чадахгүй байсан ч хэзээ нэгэн цагт танд ашиг гарах болно.

Хумх

Чухал асуудлаар чухал хүмүүстэй уулзаж болохгүй өдөр. Тэднээс таны хувь заяа хамаарах тул өдрийн сайныг хүлээсэн нь өлзийтэй. Энэ өдөр харилцан ойлголцохгүй өдөр тул хэчнээн гайхамшигтай, сайхан төсөл, төлөвлөгөө гаргасан ч бүтэхгүй. Хумхууд өнөөдрийг хэнтэй ч ярихгүй, бодол санаагаа хуваалцахгүй өнгөрүүлэх хэрэгтэй. Хэрэв хэн нэг нь таныг уулзалт, ярианд дуудвал бага ярьж, их сонсоорой.

Загас

Таны өмнө том сонголт тулгарна. Ажил төрөл, хувийн амьдрал, харилцаа гээд бүх салбарт ямар нэг сонголт хийх шаардлага гарна. Загаснууд энэ өдөр төвийг сахиж чадахгүй. Сонголт болгонд сайн, муу тал байх тул зөв сонголт хийхийг хичээгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top