Хонь
Энэ өдөр та янз бүрийн худалдаа наймаа, эрсдэлтэй зүйл хийсэн ч амжилтад хүрнэ. Хувийн амьдралын асуудлаа шийдэж чадах ээлтэй сайн өдөр. Сүүлийн үед таны толгойд байнга орж ирж байгаа мөрөөдлөө биелүүлж чадахгүй ч та өнөөдөр аз жаргалтай байх болно.
Үхэр
Илүү зардал гарах өдөр. Хуучин өр зээл, эсвэл мартсан амлалт чинь илрэн гарч ирэх магадлалтай. Хөрөнгө, мөнгөний улмаас хэрүүл маргаан гарна. Жижиг сажиг зүйлийг бүү анхаар. Цаг хугацаа өнгөрч, бүх зүйл мартагдана.
Ихэр
Хүнд өдөр. Таны ажил хэрэг амжилттай явж байгаа мэт санагдах ч үнэн хэрэгтэй тийм ч сайн биш байх болно. Санхүүгийн гэрээ хийхдээ тун болгоомжтой байгаарай. Байдал хэзээ ч эвгүйтэж магадгүй. Энэ өдөр байгуулсан гэрээ хэлэлцээр ирээдүйд том асуудал, зөрчил авчирна.
Мэлхий
Өнөөдөр амжилт олох гэж найдаад хэрэггүй. Гэр бүлийн байдал тогтвортой биш. Сэтгэлийн хөдөлгөөнөө дарж, тайван амгалан байвал байдлыг засаж чадна. Хүнд хэцүү үед архи дарс улам хор болно гэдгийг санаарай.
Арслан
Хувийн амьдралын зарим асуудлаа шийдэж чадна. Үзэл бодлоосоо буцалгүй, хатуу чанга байх хэрэгтэй. Ингэж чадвал та хэрэггүй, саад төвөгтэй олон харилцаанаас сална.
Охин
Уул ойд цанаар гулгах, цэвэр агаарт зугаалахад сайн өдөр. Ажил хийх тухай бодоод ч хэрэггүй. Гэр бүлийн хүрээнд өнгөрөөвөл өлзийтэй сайн. Үдээс хойш жижиг маргаан гарах бөгөөд таны тэвчээргүй зангаас үүдэлтэй. Тайван амрахад саад болох бүх зүйлээс холд.
Жинлүүр
Гэр бүлийн хүрээнд хэрүүл маргаантай өдөр. Хардалт гол шалтгаан болох болно. Бардам зангаа дарж, гомдлоо мартан, эв энхийг хичээгээрэй. Ямар ч асуудал түүхийн тоосонд дарагдаад өнгөрөх тул жижиг зүйлийг бүү тоо.
Хилэнц
Мэдээлэл авч, мэдлэг олоход таатай өдөр. Эртнээс төлөвлөсөн аялал амжилт авчирна. Таны төрөлхийн авьяас чадвар энэ өдрийг таатай өнгөрүүлэхэд тус болно. Хүмүүс танаас тусламж, зөвлөгөө авахаар ирнэ. Согтууруулах ундаанаас татгалзаж, гэр бүлийн хүрээнд өнгөрүүлээрэй.
Нум
Саадтай, ээлгүй өдөр. Од эрхсийн таагүй байрлал танд ажил дээрээ алдаа гаргаж, муу мэдээ сонсоно гэдгийг анхааруулж байна. Юмыг бодитоор дүгнэдэг нумууд л амжилт олно. Таны хүч чадал, оюун мэдлэгээс давсан ажлыг бүү хүлээн ав.
Матар
Сэтгэл санаа өөрчлөгдөх өдөр. Хуурамч зөвлөгөө, буруу мэдээлэл гай тарина. Үүнээс болж ойр дотнын хүмүүстэйгээ муудалцаж, эрүүл мэнд доройтох магадлалтай. Ирээдүйг таах, мэргэлэх зүйл хийгээд хэрэггүй. Сэтгэл санааны засал, бясалгал, уран бүтээлийн ажил хийж өнгөрөөхөд ээлтэй.
Хумх
Таны дотоод сэтгэлийг тольдон харуулах өдөр. Эрс тэс өнгөрч магадгүй. Амин хувиа хичээж, шунал хүслээ хангах гэж оролдвол алдаа гаргана. Найдваргүй хүмүүстэй холбогдоод хэрэггүй. Ойр дотнын хүмүүстээ анхаарал тавьж, хэлэх үгээ анхаараарай.
Загас
Хайрт хосуудын сэтгэл хөрж, хувийн амьдрал хямралтай. Завгүй ажиллах, эсвэл шинэ өрсөлдөгч гарч ирснээр хосууд маргалдана. Хүүхдүүд эцэг эхийнхээ өмнөөс сөргөлдөнө. Дээр дурдсан асуудлаас зайлсхийж чадвал ойрын ирээдүйд амжилт олно.
Сэтгэгдэл ( 0 )