ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхний эрч хүч нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Хонь

Амиа бодох үзэл нь тэвчээргүй байдал, найз нөхдийн харилцааг сэвтүүлэх зэрэгт хүргэнэ. Азгүйдэл, алдаа нь танд сургамж болно. Хайртай хүмүүс хоорондоо маргах, гэр бүлийн асуудлаар амин хувиа хичээх зэргээс зайлсхий.

Үхэр

Шинэ ажлаас бүү татгалз. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхдээ зөн совингоо дагаарай. Эмэгтэй үхрийнхэн үрэлгэн байх хэрэггүй. Янз бүрийн гэрээ, зөвшилцөл хийхэд таатай.

Ихэр

Эмэгтэй ихрийнхэн энергиэ сэргээ. Та бүхний амьдралын боломж, эрч хүч нэмэгдэнэ. Хамгийн хэцүү даалгаврыг ч биелүүлж чадна. Уран бүтээлийн авьяас чадвар нэмэгдэнэ. Эрэгтэй ихрийнхэн шинэ ажлаас татгалзах хэрэггүй. Санхүүгийн асуудлаа шийдэхдээ зөн совиндоо найд.

Мэлхий

Өдрийг шийдэмгий эхэл. Шинэ санаа бодлоо харуул. Зарим чухал асуудалд зөн совингоо дагаарай. Бизнесменүүд энэ өдрийг гэрээ хэлэлцээ хийх, хуулийн шаардлагатай зөвлөгөө авах зэрэгт зориулна.

Арслан

Янз бүрийн мэдрэмж холилдох өдөр. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Хэт их ажиллах нь өвдөхөд хүргэж мэднэ. Амиа бодсон байдлаа бүү харуул. Хувийн амьдрал болон ажлаа холих хэрэггүй.

Охин

Харилцан ярилцагчаа сонсох чадвар нь дарга, хамтран ажиллагсадтайгаа ойлголцоход тусална. Ашигтай ажилд оролцох гайхалтай боломж гарч ирнэ. Шинэ хамтрагчидтай болох ч нэг хуучин найз хоёр шинэ найзаас илүү гэдгийг сана.

Жинлүүр

Шинэ ажил эхлэх, нийгмийн болон улс төрийн үйл ажиллагаанд оролцоход таатай. Хуучинсаг үзэлтэй жинлүүрийнхэн өнөөдөр шинэчлэгчид болно. Гэхдээ хэт илүү идэвх нь таныг өвдөхөд хүргэж магадгүй. Аливаа зүйлд алтан дунджийг ол.

Хилэнц

Туршилтын өдөр. Идэвхтэй байж, уулзалт, амралтаа зохицуул. Ялагч байхыг хүсвэл амжилт өөд тэмүүл. Гэр бүлийн хүрээнд сайхан уур амьсгал бий болно. Ойр дотнынхноо уучил.

Нум

Сансрын энергийг дагаад эрч хүч нэмэгдэх өдөр. Итгэл найдвар өсөн нэмэгдэнэ. Хамгийн хэцүү даалгаврыг ч мэргэжлийн хүрээнд шийдэж чадна. Уран бүтээлийн авьяас чадвар өсөн нэмэгдсэнээр сонирхол татах олон зүйлийг хийнэ.

Матар

Дарга удирдлагадаа хандахад таатай өдөр. Зөн совин тань хүмүүсийг таньж мэдэхэд тусалж, анхааралтай, тодорхой байхад чиглүүлнэ. Албан тушаалын шатаар өгсөхөд гайхалтай боломж нээгдэнэ. Зорилгодоо хүрэхийн тулд жижиг асуудлыг үл тоо.

Хумх

Хөдөлмөрлөх өдөр. Бүх зүйлд шийдэмгий ханд. Санаачилгыг гараасаа бүү алд. Төлөвлөгөө болон ажлаа уялдуулаарай. Зөн билэг хурц болно. Өшөө авах талаар бодох хэрэггүй. Гэр бүлийн амьдралд том өөрчлөлт гарч магадгүй.

Загас

Багахан таагүй зүйлүүд тохиолдох ч та даваад гарна. Болгоомжтой, шийдэмгий байж, өөрөө бүгдийг шалгатлаа хэнд ч бүү итгэ. Өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлэхэд амаргүй байна. Хурц иртэй зүйлтэй ажиллахдаа болгоомжтой бай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top