ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн нэр хүндээ өсгөнө

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Хонь

Амжилтад хүргэхгүй найдвар, хоосон хүлээлт, сэтгэлийн хямралаас зайлсхий. Бүрэн мэдэж байгаа зүйлээ л хийхийг зөвлөж байна. Бие махбодын хүч чармайлт гаргаж, эрсдэлээс зайлсхийнэ. Цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа болгоомжтой байгаарай. Туршилт хийх гэж бүү оролд.

Үхэр

Хувь тавилан таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг зөгнөж байна. Зөн совин, урьдчилан бодох чадвар нь танд ашиг олоход тусална. Цаг тухайд нь зогсоож чадвал эрсдэлтэй бизнес ч ихээхэн ашиг авчрах болно. Юунд ч өөрийгөө бүү зэмлээрэй. Оройг гэр бүлтэйгээ өнгөрүүл.

Ихэр

Энэ өдөр та өөдрөг үзэл, тууштай байдлынхаа ачаар нэр хүндээ өсгөх болно. Аливаа уулзалт амжилттай байна. Бусдын санал бодлыг сонсоход маш хялбар байх болно. Чухал биш мэт санагдаж болох ч бусдын тусламжаас бүү татгалз.

Мэлхий

Өнөөдөр таны үйлдэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимтай зөрчилдөх магадлалтай. Зорилгодоо хүрэхэд амаргүй зам туулна. Ажил дээрээ болон гэртээ өөрийн эрх мэдлээ хамгаалах хэрэгтэй байж болох юм. Төлөвлөсөн бус зардлаас болж түрийвч тань нимгэрэх тул хэмнэлттэй байгаарай. Гадуур явахдаа анхаарал болгоомжоо бүү алд.

Арслан

Энэ өдөр бие махбодоо эрүүлжүүлэхэд таатай. Таагүй зүйл тохиолдсон ч сэтгэлээр бүү уна. Эс бөгөөс мэдрэлийн ядаргаа, стресст өртөнө. Эрсдэлээс зайлсхийж, зөвхөн өөртөө анхаарал хандуулах нь дээр.

Охин

Долоо хоногийн төгсгөлд ядрахгүйн тулд зарим зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Гэр оронтой холбоотой бүх зүйлийг шийдэхэд таатай. Хүүхэдтэй харилцахдаа анхаарал хяналттай бай. Өөрийгөө нотлох гэж бүү оролдоорой. Гэр бүл дэх эв найрамдал маш чухал.

Жинлүүр

Шинэ зүйлийг эрч хүчтэй хийхийг зөвлөж байна. Эсрэг хүйсийн хүнтэй гүнзгий харилцаа тогтоох боломж танд байна. Гэхдээ зарим зүйл хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй учир хэт романтик адал явдлуудаас болгоомжил. Гэр бүлтэй бол тэдэнтэйгээ хамт байгальд гарахыг зөвлөж байна.

Хилэнц

Ажил ихтэй, идэвхтэй өдөр. Уулзалт, хэлэлцээр хийхэд таатай бөгөөд шаардлагатай бол бусдаас тусламж ав. Баталгаатай, шийдэмгий арга хэмжээ нь тавьсан зорилгодоо хүрэх итгэлийг нэмэгдүүлнэ. Өдөр тутмын чухал асуудлыг шийдвэрлэхэд мэргэн ухаан, зөн совин, бие даасан байдал туслах болно.

Нум

Үрэлгэн үйлдэл гаргах хэрэггүй. Хайр дурлалын асуудал, эсвэл танихгүй хүмүүстэй маргах, толгой өвдөх зэрэг гэнэтийн өөрчлөлтүүд гарах магадлалтай. Өнөөдөр бүтэн сарны нөлөө нь таны зөн билгийг сайжруулна.

Матар

Дотоод хүчээ сэрээх, мөн чанараа өөрчлөх өдөр. Магадгүй та сонирхолтой аялалд явж, эсвэл гэнэтийн танилуудтай болно. Энэ нь удаан хугацааны туршид дурсагдах бөгөөд таатай мэдрэмжийг авчрах болно. Материаллаг бэрхшээл гарахгүй. Хүүхэдтэйгээ харилцахдаа өндөр дуу хоолойгоор ярихаас зайлсхий.

Хумх

Зугаа цэнгэл, хэрэггүй бодлоос ангижрахад таатай өдөр. Найз нөхөд, хамаатан садан тань өнөөдөр танайд оройн зоог барихаар ирэхийг хүснэ. Тэдэнтэй харьцах нь танд тустай байх тул эелдгээр зөвшөөр. Зарчмаа өөрчилж, өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцоорой.

Загас

Шаргуу, зорилготой хүмүүст таатай өдөр. Энэ өдрийг хэлэлцээр хийх, шаардлагатай хууль эрх зүйн зөвлөгөө авах зорилгоор ашиглахыг зөвлөж байна. Зорилгодоо хүрэх замд ахиц дэвшил гарна. Чухал асуудлыг шийдвэрлэхдээ зөн совиндоо найд.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.216.80) 2019 оны 12 сарын 24

766

0  |  0
Top