Хонь
Завгүй өдөр. Хайртай хүмүүстэйгээ харилцах, түншүүдтэйгээ уулзах зэрэг нь танд урам өгнө. Сэтгэл хөдлөлөө хяна. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болно. Өдрийн төгсгөлд болгоомжтой байгаарай. Санхүүгийн байдал хэвийн байх болно.
Үхэр
Гэр бүлийнхээ харилцааг бэхжүүлнэ. Хайртай хүмүүстэйгээ харилцахдаа бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болно. Танд маш уран яруу зөн совин хэрэгтэй болж мэдэх юм. Гэр бүлдээ анхаарал тавьдаггүй дутагдлаа нөхөхийг хичээгээрэй. Ойд явах, спортоор хичээллэх, хамтдаа амрах сайхан цагийг бүрдүүл.
Ихэр
Аливаа бизнест таатай өдөр. Хүлээсэн бүхэн биелэх боломжтой. Өдрийг эргэцүүлэн бодох, бясалгал хийхэд зориул. Хамтын арга хэмжээнд очно. Гэхдээ хөрөнгө оруулахад тийм ч таатай цаг үе биш байгаа тул зарим уулзалтыг хойшлуул. Олон жил нөхөрлөсөн байсан ч гэсэн найдваргүй хүмүүсийг өөртөө ойртуулж болохгүй.
Мэлхий
Хайртай хүмүүстэйгээ харилцахдаа бэрхшээлийг тэвчих хэрэгтэй. Үгүй бол та өөрийгөө буруутгах болно. Спортын арга хэмжээнд очих, гадаад хэл сурахад сайхан үе. Зөн совин үнэн байна.
Арслан
Ууртай дайсантай бол маргалдах хэрэггүй. Түрэмгий авир бүү гаргаарай. Болгоомжгүй байдал нь зөрчилдөөнийг өдөөж, эрүүл мэндэд ч аюул учруулж болзошгүй юм. Төлөвлөгөөнийхөө талаар хэнд ч битгий хэлээрэй.
Охин
Гэнэтийн мэдээ хүлээж авна. Магадгүй та хэт их зүйлийг хүсдэг байж мэднэ. Бодит байдалтай уялдаж ажиллах хэрэгтэй. Хийж чадахгүй зүйлээ хийх гэж өөрийгөө бүү зовоо. Ингэснээр таны мөрөн дээр хүнд дарамт болно. Эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болох хэт их ачааллаас зайлсхий.
Жинлүүр
Өнгөрсөн үед хийсэн алдаагаа засна. Бусдад биш өөртөө илүү шүүмжлэлтэй ханд. Хайртай хүндээ хэзээд анхаарал халамж тавьж байх хэрэгтэй. Үгүй бол асуудал үүсэхэд бэлэн байгаарай.
Хилэнц
Таны ажил хэрэг амжилтад хүрэх эсэх нь өмнөх долоо хоногийн үр дүнгээс хамаарна. Түншүүд болон гэр бүлийн гишүүдтэйгээ тогтвортой, хүчтэй харилцаа холбоо тогтоох магадлалтай. Хайртай хүнээ ялах гэж хичээх биш хамтдаа нэг зүг рүү харахыг хүсэх хэрэгтэй. Эерэг нөхцөл байдалд идэвхтэй ажиллах болно.
Нум
Энэ өдөр ухаарлынх байна. Тэр ч байтугай мэдэхийг хүсдэггүй байсан зүйлсээ ухаж ойлгоно. Сэтгэлийн хөөрөл нь зөв бурууг ялгахаа болиход хүргэдэг тул тайван бай. Гэрийн ажилд тогтмол оролц. Шинэлэг зүйл, өөрчлөлтөөс татгалзаж болохгүй.
Матар
Тааламжтай өдөр. Магадгүй гэнэтийн ашиг хонжоо олно. Бодох, өнгөрсөн үйлдлүүддээ дүн шинжилгээ хийх болон урт хугацааны төлөвлөлт хийхэд таатай өдөр. Гэр бүлийнхээ харилцааг хүндрүүлэхгүйн тулд зарим мэдээг сонсоогүй гэж бод. Амьдралаас хүссэн зүйлээ бодит байдалтай харьцуулж бодох хэрэгтэй. Та хамгийн тэсэшгүй оргилуудыг давж, өндөр амжилтад хүрэх боломжтой ч аливаа зүйлд бүү яар.
Хумх
Хууран мэхлэлт, биелэхгүй байгаа найдваруудаас ангижир. Үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээ. Зөвхөн хамгийн тулгамдсан асуудлаа шийдэж, муу бодлоо гаргаж хая. Харанхуйгаас айдаг бол зайлсхийгээрэй. Дуу чимээ ихтэй үдэшлэг, найз нөхдийн цуглаан мөн хэрэггүй.
Загас
Өршөөх өдөр. Хайр, эв найрамдлыг олно. Өдрийн дийлэнх цаг хувийн харилцаанд зориулагдах бөгөөд энэ нь оюун санааны хүчийг шаардана. Сүүлийн үед маргаантай байсан асуудал шийдэгдэнэ. Өөрийгөө болон бусдыг уучил. Үүний үр дүнд та хүмүүстэй ойлголцох боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )