Хонь
Сайхан өдрүүдийн нэг. Хамтрагч нартайгаа таатай харилцаа үүсгэж, баяр баясгалантай болно. Нэр хүндээ өсгөх, ярилцах, нийгэмд тустай үйл ажиллагаанд оролцоход таатай өдөр. Шинэ санаа, саналыг хайхралгүй өнгөрч болохгүй.
Үхэр
Амьдралдаа дүгнэлт хийж, алдаа, амжилтаа үнэлж цэгнэх өдөр. Зарим харилцаагаа хязгаарла. Сэтгэлзүйн хувьд хэт мэдрэмтгий байдал нь таагүй үр дагаварт хүргэнэ. Идэвхтэй үйл ажиллагаандаа эргэн тойрныхныгоо ч татан оролцуул.
Ихэр
Ажилдаа идэвх зүтгэл гаргадаг зан чанар тань удирдлагын нүдэнд өртөнө. Шинэ ажлыг шийдэмгий барьж аваарай. Заавал дуустал нь сайн хийх албагүй. Мөнгөний тухай хэт их бодох нь хямралд хүргэж магадгүй учир зөнгөөр нь орхи.
Мэлхий
Ямар нэгэн шинэ ажлыг хийж эхэл. Магадгүй таны үйл ажиллагаа амжилт олж, өргөжин тэлэхийг үгүйсгэхгүй. Хайр дурлалын харилцаа хэвийн байна. Романтик санал хүлээж авч магадгүй.
Арслан
Гэр бүлийн харилцаанд тэнцвэр ирнэ. Баяр баясал, хайртай хосуудын хүсэл тачаал, хамтран ажиллагсдын харилцан ойлголцол дээд хэмжээнд байна. Амжилтын шатаар өгсөнө. Танихгүй хүмүүстэй харилцахдаа хэт гүнзгий сэдэв рүү орохоос зайлсхий.
Охин
Идэвхтэй байх нь танд амжилт авчирна. Хамт ажиллагсад болон даргынхаа саналыг хүлээж ав. Үйл хөдлөлөө шударга байлгаж чадвал амжилтад хүрэхэд маш ойрхон байна.
Жинлүүр
Шинэ ажил төлөвлөх, мэдээлэл цуглуулахад таатай өдөр. Бусдын санал, санаачилгыг хайхралгүй өнгөрч болохгүй. Шагнал авах, амьдралаа хүссэнээрээ залах боломж гарч ирнэ. Уран бүтээлч хүмүүс онгодоо хөглөнө.
Хилэнц
Өөрийн сонирхол, үзэл бодлоо хамгаалж, болгоомжтой бай. Хэцүү, чухал ажил хариуцаж авах хэрэггүй. Ажил хэргийн уулзалтыг үдээс өмнө товло. Хүмүүсээс хамаарахын оронд хүүхдүүддээ анхаарал хандуул. Мэргэн ухаан, тэвчээрээ гаргана.
Нум
Ямар ч байгууллагад хандахад таатай өдөр. Таны идэвх талаар болохгүй. Асуудлаа шийдэхэд хэрэгтэй хүмүүсийг олно. Санхүүгийн ашиг олж, бэлэг авахыг үгүйсгэхгүй. Шинэ хүмүүстэй танилцах нь гайхалтай санал авах боломжийг нээж магадгүй.
Матар
Карьераа дээшлүүлэхэд амжилттай байх өдөр. Нөлөө бүхий хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоож, дарга удирдлагадаа саналаа хэлнэ. Таны идэвх зүтгэл өндөр үр дүн авчирна. Үйл хөдлөлөө сайн төлөвлөж хийвэл удахгүй амжилт ирэх болно.
Хумх
Идэвхгүй болж, залхуурна. Амьдралын эрч хүч буурсан мэт санагдаж магадгүй ч өдөр тутмын энгийн ажлуудаа амжуул. Шинэ ажил төлөвлөхөд таатай үе биш. Хичээл зүтгэлээ хурдан үнэлүүлэх гэж яарах бус тайван байснаар удахгүй үнэлэгдэнэ.
Загас
Төлөвлөгөөгөө эргэн харж магадгүй. Ажлын амжилт таныг удаан хүлээлгэхгүй. Хүсэл зоригийнхоо дагуу эрч хүчтэй үйлдэл хий. Зорилготой хүн бусдын үзэл бодлоос огт хамаардаггүй. Өөрийгөө ертөнцийн цөм нь гэж бодох нь буруу.
Сэтгэгдэл ( 1 )
776