Хонь
Амрах, шинэ эрч хүчний эх үүсвэр олж авах, эргэцүүлэн бодоход таатай өдөр. Хамтарсан арга хэмжээ, гэр бүлийн баяр нь гэнэтийн сайхан мэдээгээр үргэлжилнэ. Эрүүл мэндэд их хор хөнөөл учруулж болох зүйлээс зайлсхий.
Үхэр
Энэ өдөр одод танд бизнес, санхүүгийн байдалтай холбоотой цаашдын үйл ажиллагааны талаар бодож үзэхийг зөвлөж байна. Өндөр мэдрэмжтэй байх нь төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд саад учруулж болзошгүй юм. Харилцан холбоо барих ёстой хүмүүс олон байх тул тэднийг бүү март. Өөртөө итгэлтэй, өөдрөг бай. Ойр дотнын хүмүүсийн хайр, үнэнч байдал нь таныг зовлон зүдүүрээс хамгаалах болно.
Ихэр
Завгүй өдөр. Энэ өдрийг амьдралынхаа амжилт, алдаа дутагдлыг нарийвчлан дүгнэхэд зориул. Аливаа идэвхтэй үйлдэл нь бусадтай сөргөлдөхөд хүргэж магадгүй. Харилцаа холбоогоо хязгаарлахыг хичээ. Ихрийн эмэгтэйчүүд хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй романтик адал явдлуудаас болгоомжлох хэрэгтэй.
Мэлхий
Гэр бүлийн асуудал дахин гарч ирж, ихээхэн зардал шаардана. Өнөөдөр гэрийнхэнтэйгээ цэвэр агаарт гарах, эсвэл ганцаар байх нь дээр. Хүүхдүүддээ ашиг тустай зүйл хийнэ. Энэ нь таныг урамшуулах болно.
Арслан
Санхүүгийн салбарт амжилтад хүрнэ. Магадгүй хугацаа, хүчин чармайлтын үр дүнг шаардах ч түншүүдтэйгээ зөв холбоо тогтоох нь чухал. Сөрөг нөлөөлөл эсвэл хуурамч зөвлөгөөнд бүү авт. Гадуур явахдаа болгоомжтой байгаарай, халтирах, бэртэхээс сэргийл.
Охин
Завгүй өдөр. Хэт их ажил нь сэтгэлийн хямралд хүргэж болзошгүй бөгөөд өөртөө сэтгэл ханамжгүй байх нь уур уцаарыг нэмэгдүүлнэ. Ажлынхаа үр ашгийг дээшлүүлсэн ч санхүүгийн байдал нэгэн хэвийн байх болно. Гэхдээ бүү яар. Үр дүн тийм ч удаан хүлээлгэхгүй.
Жинлүүр
Өнөөдөр зорилгоо биелүүлэхэд хэцүү байх тул хүлээлт бүү үүсгэ. Урьдчилан таамаглаагүй зардлаас болж санхүүгийн байдал муудсан бол өөртөө хэмнэлт хий. Магадгүй та энэ өдрүүдэд үрэлгэн байдлаа засаж чадна.
Хилэнц
Мөнгө үрэхэд тааламжгүй өдөр. Төлөвлөөгүй зардал нь таны төсөвт нөлөөлөх тул хэмнэлттэй байгаарай. Гадуур явахдаа сонор сэрэмжтэй бай. Романтик адал явдлуудаас болгоомжил, ийм зүйл хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй юм.
Нум
Завгүй өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр том гэрээ хийх магадлалтай байна. Гэхдээ хамгийн их хүлээж, төлөвлөсөн төлөвлөгөө хүссэн үр дүнд хүрэхгүй. Ингэлээ гээд бууж өгөх биш харин ч тоосоо гүвээд урагш алх.
Матар
Од гаригийн нөлөө эмэгтэйчүүдийг ивээнэ. Матрынханд өнөөдөр шинэ хобби гарч ирэх бололтой. 2019 оны төгсгөлд харилцаа холбоондоо онцгой анхаарна. Эсрэг хүйсийн хүний анхаарал, сонирхлыг татах болно. Энэ өдөр уулзалт ихтэй, үр дүнтэй байна. Эрчүүд үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй.
Хумх
Мэдлэг олж авах, үнэнийг ойлгох, бодол санаагаа цэвэршүүлэх өдөр. Дор хаяж нэг сөрөг чанараасаа салж чадвал ялах, сайжрахын эхлэл юм. Өнөөдрөөс эхлэн ердийнхөөс илүү их ажиллах хэрэгтэй болно. Гэр бүлийн гишүүд болон хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаанд эерэг өөрчлөлт гарах хандлагатай байна.
Загас
Бүтээлч чадвараа идэвхжүүлэх өдөр. Та авьяаслаг, зохиол бичих, найруулах чадвартай гэдгээ нотолж чадна. Бусдын сэтгэл санааны байдлыг мэдрэх болно. Гэр бүлийн асуудал дахин гарч ирвэл хүчээ дайчлан шийд. Өнөөдөр ганцаар байх нь илүү дээр. Гэхдээ хүүхдүүдтэй харилцах нь сэтгэлийн зовнилоос ангижруулж, таныг урамшуулах болно.
Сэтгэгдэл ( 0 )