ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныханд маш таатай өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Хонь

Шинэ танил, олон хүн, харанхуйгаас болгоомжил. Гэмтэл авах, ханиад хүрэх зэргээс сэргийлээрэй. Хонины эрчүүд цахилгаан хэрэгсэл, зүсэх зүйлтэй ажиллахдаа болгоомжтой байгаарай.

Үхэр

Энэ өдөр та амьдралын хурц өнцгийг харна. Гэхдээ та үүнийг тойрно. Дэмий хоосон зүйлд бүү шуна. Хайртай хүнийхээ хамт бэрхшээлийн эсрэг зогс. Түүнд хайр сэтгэлээ бүрэн зориул. Хүчтэй нөхөрлөл болж хөгжих боломжтой шинэ танилуудтай болно.

Ихэр

Ид шидийн гэмээр өдөр. Мэдээлэл хуримтлуулж, боловсруулахад таатай. Урт хугацааны аяллаас татгалз. Хуримтлагдсан ажил хэргийг цэгцэл. Оройг хайртай хүмүүстээ зориул. Тэдний тусламжтайгаар та бүх авьяас чадвараа бүрэн харуулж чадна.

Мэлхий

Зарим зүйлд анхаарал сарнисны улмаас ажлын хэмнэлдээ орж чадахгүй. Энэ өдөр худалдан авалт болон харилцаа холбоогоо нэмэхэд төдийлөн амжилтад хүрэхгүй. Мэдрэмждээ болгоомжтой хандаарай. Чухал асуудлаар шийдвэр гаргаж болохгүй. Амьдрал өөрөө зөв гарцыг танд хэлэх болно.

Арслан

Оддын тааламжгүй байдал нь шинэ танилуудаас, танил бус хүмүүсээс хөндий байхыг шаардаж байна. Түрэмгийлэл, бүдүүлэг байдлыг бүү үзүүл. Аливаа зөрчилдөөн таны таалалд нийцэхгүй учир тайван амгалангаар ажиллах, амрах боломжийг эрэлхийл.

Охин

Шинэ бизнес эхлэх, урт хугацааны төлөвлөлт хийх, өдөр тутмын асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой өдөр юм. Гэхдээ мэхлэгдэхээс сэргийл. Олон нийтийн газар очихгүй байхыг хичээ. Өөрийгөө эрсдэлд оруулж болохгүй. Магадгүй хайртай хүнтэйгээ хамт байх нь танд бэрхшээлээс зайлсхийхэд туслах болно.

Жинлүүр

Сайхан өдөр болно. Энэ өдөр номын санд суувал ашигтай. Мөн дасгал хийж, согтууруулах ундаа, кофе, хүчтэй цай зэргээс татгалз. Зөн мэдрэмж үнэн байх боломжтой.

Хилэнц

Зөрчилдөөнтэй өдөр. Гэхдээ асуудалгүй хүн гэж байдаггүй. Хайртай хүмүүстэйгээ хамт бэрхшээлийг тэвчих хэрэгтэй. Асуудлыг шийдэхдээ маргааш гэж бүү хойшлуулаарай. Төрөлхийн чадварлаг, мэдлэгтэй бол дараа долоо хоногийн дунд үе гэхэд ямар ч асуудлыг шийдвэрлэж, хэлцэл хийн амжилтад хүрч чадна.

Нум

Өнөөдөр олон нум амжилтад хүрэхийг хүснэ. Зугаа цэнгэлийг хүсэж ч магадгүй юм. Театр эсвэл концерт, найз нөхдийн уулзалт, үдэшлэгт очих урилга ирвэл бүү татгалз. Цагийг сайхан өнгөрөөж, авьяас чадвараа харуулах боломжийг олгоно. Энэ өдөр нь аялах, явган аялал хийх, нийгэмшихэд таатай.

Матар

Гэртээ өнгөрүүлж хэрэггүй өдөр. Оюун санааны хувьд шийдэмгий байж, эргэлзээ, урам хугарах зэргээс татгалз. Лааны гэрэлд оройн хоол идэх нь ашигтай. Даруу байдал, ёс суртахууны өндөр чанар нь танд сөрөг хандлагыг бууруулахад тусална.

Хумх

Туршилт, уруу таталт, хууран мэхлэлт зэргээс сэргийл. Эргэлзээ, ойлгомжгүй түгшүүрийг тоохгүй байхыг хичээ. Өөрийн бодлоо бүү алд. Гэр бүл, бие даасан үйл ажиллагаандаа анхаар. Номын санд зочлоход өдрийг зориул. Бодлоо эмхлэх хэрэгтэй.

Загас

Аура бэхжих өдөр. Бүх эерэг чанар идэвхэжнэ. Энэ нь урт хугацааны санхүүгийн гэрээ байгуулах, чухал шийдвэр гаргахад тусална. Бизнесээ амжилттай дуусгах эсвэл гэнэтийн тусламжийн үр дүнд санхүүгийн байдлаа эрс сайжруулах боломжтой. Тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл нийгэм, улс төрийн амьдралд анхаар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top