Хонь
Худалдан авалт хийхгүй байх нь дээр. Санхүүгийн байдалдаа анхаар. Танихгүй хүмүүстэй зөрчилдөхөөс зайлсхийгээрэй. Энэ удаад таны эр зориг, итгэл тань аз авчирна.
Үхэр
Энэ өдөр та оюуны болон бусад чадвараа дээд зэргээр нэмэгдүүлэх боломжтой болно. Найз нөхөдтэйгөө уулз. Ингэснээр та ухаан, уран яруу байдлыг мэдэрнэ. Та юу ч хийсэн амжилтад хүрэх болно, зүгээр л хэт их хүч чармайлт бүү гарга. Үдээс хойш эрүүл мэнддээ анхаараарай.
Ихэр
Эмэгтэйчүүдийн сэтгэл татам чанар нэмэгдэх нь амжилтад хүрэх замын бүх саад бэрхшээлийг үгүй хийнэ. Энэ өдөр эмэгтэйчүүд оюуны чадвараа аль болох их харуулах боломжтой. Эрэгтэй ихэр эрүүл мэндийн асуудалдаа анхаар.
Мэлхий
Магадгүй санхүүгийн байдал сайжирна. Өмнө нь хийсэн хэлцлүүд хэрэгжиж, орлого олно. Хийж чадахгүй байгаа зүйлсдээ биш чадаж байгаа зүйлдээ төвлөр. Үдшийг гадуур хаана нэг газар өнгөрүүлэхэд гэмгүй. Саяхан таныг урьсан найзуудтайгаа нэгдээрэй.
Арслан
Бүх талаараа сайн өдөр. Таны үйл ажиллагаа, үр ашгийг боссууд эсвэл бизнесийн түншүүд үнэлнэ. Бүх муу зүйлийг дуусгаж, явсан замдаа дүн шинжилгээ хийх, хайртай хүнтэйгээ ярилцахад таатай өдөр.
Охин
Хууран мэхлэлтээс хол бай. Санхүүгийн байдал таны бодсон шиг сайжрахгүй. Үнэ цэнтэй зүйлээ хамгаалж, хуучин өрөө төлнө. Танихгүй хүмүүстэй бүү марга. Хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байгаарай. Эр зориг, өөрийгөө хянах чадвараа бүү алд. Хайр таныг ивээнэ.
Жинлүүр
Сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Орлогын эх үүсвэр олох боломжийг олгох шинэлэг санаанууд гарч ирж магадгүй. Үдээс хойш мэдээ эсвэл бэлэг хүлээж авна. Энэ нь материаллаг гэхээсээ илүү сэтгэлийн бэлэг учир үнэл. Ханиад юм уу архаг өвчин улам хурцадвал эмнэлэгт хандаарай.
Хилэнц
Өмнөх өдрийн эерэг хандлага нь өнөөдөр эерэг нөлөө үзүүлнэ. Та сэтгэлийн түгшүүрийг мартах болно. Хатуу чанга байдлаа хойш тавьж, хайртай хүмүүстээ бүрэн итгэх нь тэдэнд таалагдах болно. Одоогийн мөчийг үнэлж, тааламжтай бай.
Нум
Бүх асуудлыг нэг дор шийдэх хүсэл нь алдаа эсвэл мэдрэлийн ядаргаанд хүргэнэ. Зарим мэдээ танд гэнэтийн санагдана. Төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэх магадлалтай. Санхүүгийн асуудалд сөргөөр нөлөөлөх зүйлд битгий оролц. Бүх хүчин чармайлтаа гаргах гэж махран зүтгээд хэрэггүй.
Матар
Танихгүй хүмүүстэй харьцахдаа хурц зөрчил гаргах хэрэггүй. Эрүүл мэндээ анхаарч үзээрэй. Мацаг барих, зарим хортой зүйлийг тэвчих нь танд ашигтай. Уурлаж болохгүй. Зүүдэндээ адуу харах нь таагүй шинж тэмдэг юм.
Хумх
Сансрын энерги танд сайнаар нөлөөлөх өдөр. Хүсэл эрмэлзэл, мэдрэмжийн өндөр зохицол бий болно. Хүчирхэг болно. Энэ нь олон хумхын хувийн амьдралд нөлөөлнө. Хайр дурлал, таашаал, бүтээлч байдал, баяр баясгалан, өөртөө итгэх итгэл үнэмшилтэй болно. Олон хумх гэрлэхэд хүргэж болох агуу хайртай учирна.
Загас
Энэ өдөр дотоод эрх чөлөөний өдөр. Энэ нь аливаа ажил, сайжруулалтыг амжилттай болгоно. Амьдралд ямар ч нөхцөлд дасан зохицож, сэтгэлийн хөдлөл, хүсэл эрмэлзэл, үйлдлээ хязгаарлаж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө буруу бодлоос чөлөөлөхийг хичээ. Уурлаж бухимдах нь ажил хэргийн амжилтад саад болно.
Сэтгэгдэл ( 0 )