Хонь
Хамтран ажиллагсад болон дарга нартайгаа бүү маргалд. Гэнэтийн мэдээ ирж, уулзалт болно. Магадгүй танд шинэ үүрэг даалгавар санал болгох эсвэл нэмэлт орлого олох боломж гарч ирж магадгүй юм.
Үхэр
Зөрүүд зангаа зөв зүйлд ашигла. Санхүүдээ анхаарахад ихэнх цагаа зориулна. Эргэн тойрныхноо төлөвлөгөө, төсөлдөө татан оролцуулна. Шинэ хүмүүстэй танилцахаас болгоомжил. Өмнө хэлэлцэгдэж байсан гэрээ хэлэлцээр амжилттай хэрэгжинэ.
Ихэр
Түгших хэрэггүй. Таны санхүүгийн байдал сайжирна. Үнэтэй зүйлсээ хамгаалж, хуучин өр зээлээ эргүүлэн авна. Хууль бус зүйлд орооцолдох, жижиг гэмтэл авах, цахилгаан хэрэгсэлтэй буруу ажиллах зэргээс сэргийлээрэй.
Мэлхий
Гэрэл гэгээтэй, дурсамжтай өдөр болно. Хөнгөн, эрүүл саруул байгаагаа мэдэрнэ. Гэхдээ хүчээ хэтрүүлж үнэлэн ачаалал авбал ядрах, ханиад томуу хүрэх зэрэг таагүй зүйл тохионо. Өнөөдөр хийсэн бүх худалдан авалт амжилттай байна.
Арслан
Гэнэтийн уулзалт нь таныг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Арслангийн эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ маргахыг үгүйсгэхгүй. Эрэгтэйчүүд ч мөн дуугаа өндөрсгөн ярихаас зайлсхий. Уян хатан байгаарай.
Охин
Өөрчлөлт, эхлэлийн өдөр. Магадгүй та шинэ үүрэгт ажилд хуваарилагдана. Үүнийг шууд зөвшөөр. Таны болгоомжлол, нууц айдсууд худал байна. Хөдөлмөрч, хичээнгүй байдал энэ цаг үед маш их хэрэгтэй.
Жинлүүр
Сансрын энерги өөрчлөгдөн хувьсана. Сэтгэл санаанд эрс өөрчлөлт гарч, өвдөж магадгүй. Буруу мэдээлэл сонсож магадгүй. Найз нөхөдтэйгөө харилцаагаа эргэн харах хэрэгтэй өдөр.
Хилэнц
Шилжилтийн үе. Бүх хэрэггүй зүйлээс ангижир. Гадаад төрхөө өөрчлөх, өвчнөө эмчлүүлэх зэргийг хүснэ. Хорт зуршил, бардам зан, өөрийгөө өндөрт өргөх байдал зэргээсээ салахгүй бол бусдыг өөрөөсөө түлхэнэ.
Нум
Хууран мэхлэлтээс сэргийл. Бага зэрэг хатуу байх нь дээр. Олон зүйл зөвхөн танаас бус нөхцөл байдлаас мөн хамаарна. Уран бүтээлийн ажил, хөрөнгө оруулалт, том худалдан авалт зэрэгтээ анхаараарай. Өдрийн хоёр дахь хагаст эрүүл мэнддээ анхаар.
Матар
Ямар ч чухал ажлыг эхлэхэд таатай өдөр. Албан ажлаа өөрчилсөн ч болно. Магадгүй танд шинэ үүрэг даалгавар хуваарилах байх. Нэг их бодолгүйгээр зөвшөөр. Удахгүй амьдралд тань шинэ өөрчлөлт гарна.
Хумх
Ажлын хэт их идэвх нь таныг ядраана. Бүгд таны эсрэг юм шиг санагдана. Атаа жөтөө нь таны төлөвлөгөөг өөрчилж мэдэх юм. Найз нөхөд, хамаатан садандаа туслах, нөлөө бүхий хүмүүстэй уулзах хэрэгтэй болж магадгүй. Хийгээгүй зүйлд тань буруутгаж мэдэх юм.
Загас
Өдрийн хоёр дахь хагаст ойр дотнынхонтойгоо ямар ч харилцаа холбоо тогтооход амжилттай. Өнөөдрийн уриа бол хайр, тайван байдал, зөвшилцөл. Үзэл бодлоо бусдад хүргэх нь танд таатай. Цаг хугацааг хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээ.
Сэтгэгдэл ( 0 )