Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Дорнодод үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний нэгдсэн цэг бий болгох ажлын хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдээллээр хангах уулзалтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Дорнодод үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүний нэгдсэн цэгийн бий болгох талаар болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллах зэрэг асуудлаар холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгсөн юм. Мөн энэ үеэр 2019 оны Старт-ап хөтөлбөрийн “Дорнодод үйлдвэрлэв” бүлгийн ахлагч Э.Ууганжаргал “Жуулчин” дэлгүүрийн мэдээллийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулав.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд болон холбогдох албаны хүмүүс, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан Старт-ап бүлгийн 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож чөлөөт ярилцлага хийв.
Сэтгэгдэл ( 0 )