Хонь
Анхаарал, болгоомжлол шаардсан өдөр. Бизнесийн салбарынхан өнөөдөр шинэ төсөл, эсвэл бусадтай хамтран ажиллах саналыг хүлээн авахад таагүй байна. Харин хэн нэгэнд буянтай үйл хийхэд сайн. Магадгүй өнөөдөр хол явахад хүрэх чухал мэдээ дуулна. Ямар нэгэн асуудалд эрсдэлтэй яаран шийдвэр гаргах хэрэггүй. Хайртай хүндээ ухаантай ханд, сэтгэл гундуу байх нь бүхнийг дордуулж болзошгүй.
Үхэр
Зорилго, эрч хүчээ төвлөрүүлэх өдөр. Сарын энэ өдөр танд тайлбарлахын аргагүй тийм түгшүүр ирнэ. Үрэвсэлт өвчин гарч ирнэ. Од гариг хэсэгхэн хугацааны эмзэглэл, хэт итгэмтгий байдлуудаас болоод олон зүйлд түгшинэ. Хэн нэгнээс дэмжлэг олохыг хичээ. Эргэн тойронд нөлөө бүхий хүмүүс таны сэтгэлзүйд нөлөөлөх боломжийг бүү олго. Хүчтэй байж, цоо шинэ алхам хий. Оройг гэр бүлийхэнтэйгээ өнгөрүүлээрэй.
Ихэр
Идэвхитэй, бүтээлч авьяас чадвараа нээн илрүүлэхэд тааламжтай өдөр. Таны олон ургалч сэтгэлгээ нэмэгдэнэ. Мэргэжлийн асуудлыг асуудалгүй шийдэх, эд зүйлсийн хангамжийг сайжруулах боломж гарна. Шүүхээр шийдвэрлүүлэх аливаа асуудалд эерэг, тааламжтай цаг үе. Уужуу сэтгэлээр хандах, шударга зан таньд шинэ хамтрагчдыг авчирна.
Мэлхий
Тушаал дэвшихэд таатай. Шинэ ажлыг шийдэмгий барьж ав, та түүнийг амжилттай дуусгаж чадна. Өөрийн дурлаж сонирхсон зүйлдээ хангалттай зарах хэмжээний мөнгө бага байх тул санхүүдээ сайтар хянамгай хандаарай. Өндөр настай хүмүүс эрүүл мэнддээ анхаараарай. Агаарын даралт, солилцооноос болж эрүүл мэнд муудаж болзошгүй. Аливаа зугаа цэнгэл, олон нийтийн газраас холхон байвал зохистой.
Арслан
Өнөөдөр таны хувьд худал хуурмаг, биелэшгүй амлалт авчрах сөрөг өдөр. Тааламжгүй нөхцөлд орох, төлөвлөөгүй байдал үүсч, бусадтай харилцах харьцаанд тань сөрөг байдал бий болох, хоёрдмол байдал үүснэ. Нөхцөл байдал өнөөдөр таныг өөрийн зарчим болон үзэл бодлоо хамгаалахад хүргэнэ. Гэр бүлийн асуудалд оролцохоос зайлсхийж, хэрүүл маргаанаас хол яваарай. Хэн нэгэнтэй үл ойлголцох харилцаа холбоо үүсгэх бол энэ нь таны эргэн тойрныхонтойгоо асуудал үүсгэхэд хүргэж мэднэ.
Охин
Төгс зохицол, тогтвортой байдал, шударга ёс ялан дийлэх өдөр. Эрсдэлтэй төслийг хэрэгжүүлэхээр зоригтой барьж ав. Зорилгоо биелүүлэх, алдар нэрийн төлөө хөөцөлдөхөд одод танд туслах болно. Наймаа арилжаа хийхэд тохиромжтой. Гэхдээ энэ нь алт, үнэт эрдэнэс болон модон материалаар хийсэн эдлэлийг худалдаж авахад хамаарахгүйг анхаар.
Жинлүүр
Энэ өдөр зөвхөн өөрийн чаддаг мэддэг, дасал болсон ажлаа хийсэн нь дээр. Өөрийн үзэл бодол, байр сууриа хамгаалах шаардлага танд гарах байх. Арилжаа наймаанд хэт идэвхийлэн зүтгэх, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Өнөөдөр чухал шийдвэр гаргах буюу зоригтой алхам, үйлдэл хийх хэрэггүй, таагүй уршиг муу үр дагавартай тул хожим харамсана. Өнөөдөр шинээр эд бараа авах хэрэггүй. Үдэш хүнд хоол хүнс хэрэглэх нь тийм ч таатай зүйл биш шүү.
Хилэнц
Болгоомжтой байх өдөр. Шинээр эхлүүлэх ажил төрөлд хүндрэл бэрхшээл гарч мэднэ. Төлөвлөсөн санаа зорилгоо зайлшгүй дахин шалгаж нягтлах хэрэгтэй. Аливаа чухал асуудалд яаран шийдвэр гаргалгүй түр хойшлуулсан нь дээр. Шинээр танилцах хүн таны амьдралд муу үр нөлөөг үлдээх тул түүнээс болгоомжил. Зүүд тань зөн совинтой байх ба удахгүй биеллээ олох болно.
Нум
Эгзэгтэй өдөр. Ажил ба гэрт тогтвортой биш байдал ажиглагдана. Одод хоосон бодол саналын хойноос гүйхгүй ба амлалтанд итгэхгүй байх, бодит байдлыг зөв үнэлэхийг зөвлөж байна. Чармайлт гаргасан ч бүх саад тотгорыг давж чадахгүй. Эргэн тойрныхонтойгоо хэрэлдэхгүй, өөрийн үзэл санаагаа тулгах хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст гэнэтийн ба цочмог сэтгэл санаа уналт эсвэл толгойн өвчин ирж магадгүй.
Матар
Энэ өдөр нь танаас шийдэмгий үйлдэл, цөхрөлтгүй оролдлого, саад тотгорыг даван дуулах чадварыг шаардана. Гарч болох хүндрэл бэрхшээлээс сэргийлэхийн тулд зарим нэг асуудлыг шийдвэрлэхээ хойшлуулаарай. Ажил хэргийн амжилт нь зөвхөн үзэгдэх төдий харагдана. Дотны хүн тань эвгүй ааш авир гаргаж, таныг хуурах магадлалтай. Өдрийн хоёрдугаар хагаст эрүүл мэндийн талаар асуудал гарахаар байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хумх
Өнөөдөр таны хувьд ажил дээр ч, гэрт ч тогтворгүй байх тааламжгүй өдөр болох бололтой. Үйл хөдлөлөө эрүүл саруул ухаанаар үнэлж дүгнэх, дэмий хоосон төсөл төлөвлөгөөний хойноос хөөцөлдөхгүй байхыг од гаригс зөвлөж байна. Арилжаа наймааны ажилд идэвх зүтгэл гаргах шаардлагагүй. Өөрийн бүх хүчин чармайлт оролдлогыг гаргахгүйгээр өмнөө байгаа бүх саад тотгоруудыг даван туулж чадахгүй. Өөрийнхөө санаа бодлыг найз нөхөд болон ажлын хамтрагч нартаа тулгах гэсний хэрэггүй.
Загас
Өнөөдөр та өөрийн төлөө биш хамаатан садан найз нөхдийн асуудалд оролцож тэднийг асуудлаа шийдвэрлэхэд туслах болно. Өөртөө хэт их ачааллаас болоод хямрах магадлалтай. Хэн нэгэнд санаа тавих гэсний хэрэггүй. Дөнгөж хүлээж авсан ажлаа бүү хая. Хамгийн гол нь сэтгэл санаагаа амгалан байлга уйлж, уурлаж мөн гомдох хэрэггүй. Өлсөх тийм ч таатай биш учир амт, шимттэй хоолоор ходоодоо баясгаарай.
Сэтгэгдэл ( 0 )