Тува Монголоос оюутнуудаа татлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

ОХУ-ын Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол Монголд суралцаж байгаа тува оюутнуудыг эх оронд нь яаралтай эргүүлэн авчрах тушаал гаргалаа.
 


Монголд коронавирусийн халдварын улмаас их, дээд сургуулиудын үйл ажиллагааг гуравдугаар сар хүртэл зогсоосон тул оюутан залуусынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс ийм зарлиг гаргажээ.

Шолбан Кара-оол “Манай Боловсролын яамнаас Монгол дахь оюутнуудтай холбоо тогтоосон байгаа. 100 гаруй тува оюутан бий. Харин Гадаад харилцааны агентлагаас Монголын Гадаад хэргийн Яамтай холбоо тогтоож, оюутнуудыг Улаанбаатараас Улаан-Гомд автобусаар авчрах тохиролцоонд хүрсэн байна. Тэднийг Улаан-Гомоос Кызылд авчрах асуудлыг бид өөрсдөө зохион байгуулах хэрэгтэй. Увс, Тувагийн хооронд явдаг тува таксины жолооч нар коронавирусийг далимдуулан, үнээ 10 дахин нэмж байгааг зогсоох ёстой. Ард иргэддээ би Хятад, Монгол явахгүй байхыг уриалж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баянгол(202.9.46.217) 2020 оны 01 сарын 31

тувачууд жинхэнэ хүн чанартай хүмүүс\n\nтувачууд хүн сэтгэлтэй\n\n\n

0  |  0
Зочин(202.126.88.136) 2020 оны 01 сарын 31

Тува нар бо жинхэнэ урвагчид бгаан. Тэр чигтээ зайлаарай дахиж ирүүлэх хэрэггүй

0  |  0
Зочин(202.21.109.6) 2020 оны 01 сарын 30

Эээ чааваас .тува нар бас юу в дээ

0  |  0
зочин(203.91.118.182) 2020 оны 01 сарын 30

Сайн Тува сарын найз гэж энэ дээ

0  |  0
Egge(24.19.4.149) 2020 оны 01 сарын 30

Ulaangom hurtel mashinaar yavah ni bur ch ersdeltei alham.

0  |  0
zochin(202.9.46.46) 2020 оны 01 сарын 31

Зөв ухаалаг байна. Жинхэнэ Монголчууд шүү дээ Тувачууд маань.

3  |  1
...(2.58.194.132) 2020 оны 01 сарын 31

Юу нь болохгүй гэж ... иргэдээ үнэ цэнэтэйд тооцсон байна. Хамгийн үнэт эрдэнэ бол ард иргэд нь байх ёстой ...

1  |  0
Зочтн(202.9.40.27) 2020 оны 01 сарын 31

Сүржигнэж байх шив дээ бүрмөсөн аваад зайлаарай

4  |  1
hun(66.181.161.27) 2020 оны 01 сарын 31

mongol hamgiin undur ersdeltei oron gedgiig ene deer bga lalaruud medehiin deedeer medej bga da

2  |  0
Top