Цагаан сарын баярын өдрүүд ойртож байгаа энэ үед хүн бүр үндэстнийхээ өв уламжлал болон хадгалагдсаар ирсэн дээлээрээ гоёхыг хүсэн хүлээж байдаг.Та бүхэнд баярын гоёлоо сонгоход нь туслах үүднээс үндэсний үйлдвэрлэгч “Шижир шайн - Shijir shine” брэндийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.
"Shijir shine" брэнд нь Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд 2 жилийн өмнөөс туршилтынхаа загваруудаа гаргасан бөгөөд орчин үед илүү нийцүүлсэн биед эвтэйхэн, хөнгөн байхыг бодолцож судалгаа, туршилтдаа тулгуурлан бүтээгдэхүүнүүдээ гаргасан байна.
"Shijir shine" брэндийн бүтээгдэхүүнүүдийн давуу тал нь хүний биед эвтэйхэн, хөнгөн, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, цан чийг татахгүй, хөлөргөхгүй материалаар хийгддэг онцлогтой. Хүүхдийн зузаан дээл нь дулаалгын материал дээр цэвэр даавуун ширмэл дотор давхарлаж идэр есийн хүйтэнд ч шууд гадуур өмсөх зориулалттайгаар хийгдсэн байна. Тус бренд нь том хүний дээлийн 2-3 загвар, хүүхдийн 2 загвараар нас, хүйсийн онцлогт тохируулж өнгө, размерын өргөн сонголттойгоор бүтээгдэхүүнээ урлаж байна.
Shijir shine брендийн бүтээгдэхүүнүүдийг баяр ёслолын үед ч, өдөр тутамд ч, аялал, амралт зугаалгаар явахдаа ч өмсөхөд тохиромжтой.
Холбоо барих утас: 90380089, 99107324
Хаяг: Шангри-Ла Молын зүүн хойно “Shijir shine” fashion salon
Салбарын байршил: Улаанбаатар Галлериа дэлгүүрийн 2-р давхар
Сэтгэгдэл ( 3 )
Bayar hurgiy.
ёстой янзын гоё бна аа. захиална шүү
amjilt goy boljee