[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Гараа хэрхэн зөв арчлах вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

 

Тухайн хүний нэрийн хуудас болдог гэгддэг гарынхаа арьсыг хэрхэн арчлах талаар хялбархан зөвлөгөө хүргэе. "ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ" булантай хамт байгаарай.

 

•    Хүйтэн үед чийгтэй гартай гадагш бүү гараарай.

•    Хатуулаг ихтэй ус гарын арьсыг цочроодог учир тэжээлийн тос тогтмол түрхэж байх хэрэгтэй.

•    Бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг зөвхөн шаардлагатай үед л хэрэглэ. Ийм саванг байнга хэрэглэвэл арьсны нянгийн эсрэг дархлааг сулруулдаг.

•  Чацарганы тосны найрлагатай тос нь гарын арьсанд маш тохиромжтой байдаг. Чацарганы тосонд С витамин их байдаг учир арьсан дахь жижиг шархлаа, хуурайшилтыг түргэн эдгээдэг.

•   Химийн бодис бүхий бүтээгдэхүүн /угаалгын нунтаг, хлор, ванн цэвэрлэгч гэх мэт/-тэй харьцах үедээ заавал зориулалтын бээлий өмс. Бээлийг өмсөхийн өмнө гартаа тэжээлийн тос түрхэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top