Улсын Онцгой комиссын 2020.02.26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан.
Харин иргэдийн хулгайн замаар зорчих үзэгдэл тасрахгүй байгааг албаны хүмүүс анхааруулж байна.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хяналтын нэг цэг дээрх нөхцөл байдлыг харахад онцгой комиссын зөвшөөрөл буюу нэвтрэх бичиг байхгүй, мөн хулгайн зам /Уул, жалга/-аар явж, замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулж, жолооч нарт хариуцлага тооцжээ.
Хулгайн замаар гарч цасанд суух, төөрөх зэрэг эрсдэлд орсон иргэд холбогдох байгууллагуудад хандахад очиж тусламж үзүүлэх бөгөөд гарсан зардлыг иргэн бүрэн хариуцах ёстой юм.
Сэтгэгдэл ( 3 )
Торгуул чинь маш бага байнаа! Нийтийн эрх ашигийг зөрчиж байгаа учир хамгийн бага даа л нэг сая болгооч ээ!өвчин оруулахтай ижил биз дээ
ene uhernuud hujaad bsan bol shuud buuduulj bgada
хөлдүү төмснүүд юм даа,сайн торгоод буцаа,наад новшнуудаа