КОВИД-19: Маргааш ОХУ-аас оношилгооны багаж ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 01

ОХУ-ын Хэрэглэгчдийн хяналтын газрын тэргүүн Анна Попова сэтгүүлчдэд мэдээлэл хийж, коронавирусийн халдварын талаар танилцууллаа.

Анна Попова “Онц шаардлага байхгүй бол гадаад улс оронд аялахаас татгалзах хэрэгтэй. Хувийн ариун цэврийг сахиж, гар утас, чихэвч зэргийг байнга ариутгаж байх шаардлагатай. Маск байнга зүүж, ямар нэг сэжиг илэрвэл, гэрийнхнээсээ холдож, эмчид даруй үзүүлэхийг зөвлөж байна” гэж мэдээлсэн юм.

Мөн ОХУ-д коронавирусийн оношилгооны аппарат, амны хаалт хангалттай бий гэдгийг дурдаад “Маргааш Даваа гарагт коронавирусийн халдварыг илрүүлэх туршилтын багажийг Монгол, Хойд Солонгост засгийн газрынх нь хүсэлтийн дагуу илгээнэ” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top