Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор гуравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатарт ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.
Дээрх иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогийн байдлаар эхний 26 хүний хариу сөрөг гараад байгаа юм.
Франц иргэнтэй холбоотой олон сөрөг, таамаг мэдээ өчигдөр цахим орчинд тархсан.
Тухайлбал, Монголд ирснийхээ дараа хоёр биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн гэх мэдээлэл гарсан ба Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр энэ мэдээлэлд "Франц иргэн биеэ үнэлэгч авсан нь тогтоогдоогүй. Энэ сарын 1-нээс эхлэн цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэдийг эрүүгийн хуулиар торгож байгаа. Иймд хуурамч мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дэжидмаа гэдэг эмэгтэйг илрүүлж тусгаарлалаа гээд тв ээр ярьж байсан шдээ яагаад гэнэт эсрэг юм яриад унав францын нэр хүндийг бодсон уу