КОВИД-19: Өвөр Монголд дөрвөн хүн эмчлүүлж, 105 хүн тусгаарлалтад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Өвөр Монголд “COVID-19”-ийн халдварын шинээр оношилсон өвчтөн болон шинээр нэмэгдсэн сэжигтэй өвчтөн сүүлийн 21 хоногт илрээгүй байна. 

Одоогийн байдлаар Өвөр Монголд “COVID-19”-ийн халдварын оношилсон өвчтөн нийт 75, одоо эмчлүүлж байгаа оношилсон өвчтөн дөрөв, эмнэлгээс гарсан 70, нас барсан нэг, сэжигтэй нэг өвчтөн байгаа аж.
 


Одоо эмчлүүлж байгаа буюу халдвартай гэж оношлогдсон дөрвөн өвчтөн нь:

1. Бугат хотын Түмэд баруун хошуунд 2

2. Хөх хотын Юй Чуань дүүрэгт 1

3. Улаанцав хотын Хуа Дэ шианьд 1 байгаа юм. 


Сэжигтэй өвчтөн  нэг байгаа ба (Хөлөнбуйр хотын Мориндаваа дагуур үндэстний өөртөө засах хошуунд), өвчтөнийг тогтсон эмнэлэгт тусгаарлан, эмчилж байгаа бол эмнэлгийн ажиглалтад хамрагдаж байгаа 105 хүн, ажиглалтаас гаргасан нэг хүн байна.

Top