Өмнөд Солонгосын KBS телевизийн Сөүл дэх төв байрны цэвэрлэгээний ажилтан COVID-19 вирусний халдвар авсан нь энэ сарын 10-нд тогтоогдож, тус байрыг 24 цагаар хаан, ариутгал хийж байна.
Халдвар авсан хүнийг хамт ажилладаг 11 хүний хамт карантинд оруулжээ.
KBS телевизээс “Манай нэг ажилтан хүүхэд нь COVID-19 вирусний халдвар авсан талаар бидэнд мэдэгдсэн. Бид тэр дор нь түүний ажлын байр болон 1-2 давхарт ариутгал хийсэн. Шинжилгээ хийж, халдвартай нь тогтоогдохоос өмнө манай телевиз байраа ариутгасан байсан. Цэвэрлэгч ажлын байрандаа байнга маск, бээлийтэй ажилладаг байсан” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )