Их Британийн парламентын гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын парламентын бүлгийн дарга Надин Доррис коронавирусээр өвчилсөн тухай BBC агентлаг мэдээллээ.
Тэрээр одоогоос 14 хоногийн өмнө өөрийгөө тусгаарлаж, улмаар шинжилгээгээ энэ долоо хоногт хийлгэхэд ийнхүү коронавирусний халдвартай болох нь тогтоогджээ.
Одоогоор тус улсад коронавирусээр 382 хүн оношлогдож, зургаан хүн амиа алдаад байна.
Цаашид халдвар авсан хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул Их Британийн парламент төсөвтөө тодотгол хийхээр болж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 1 )
evropiinhon mask zyyh shaardlagagui geed gai bolood hurdan tarhalt yavagdaad bainaa