Коронавирусний тухай зөвлөлдөх хурал коронавирусээс болж цуцлагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 11

Олон улсын бодлогын судалгааны “Олон улсын харилцааны зөвлөл” байгууллагаас “Коронавирусний үед бизнес эрхлэх нь” сэдэвтэй бодлогын хуралдаан зохион байгуулахаар төлөвлөж байсан ч коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаагаас болж цуцлагджээ.

Нью-Йорк хотын захиргаа "Дээрх хуралдаан бизнес эрхлэгчдэд өгөөжтэй байсан ч олон нийтийг хамарсан халдварын тохиолдол буурахгүй байгаа тул хурлыг цуцлахаах шийдлээ" гэж албан мэдэгдэлдээ дурдсан байна.

Одоогоор Нью-Йорк хотод коронавирусээр 173 хүн өвчилж, эмнэлэгт хэвтээд байна.

АНУ даяар нийт 1000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 31 хүн амиа алдаад байгаа билээ.

Эх сурвалж: New York Post

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top