Вьетнамчууд коронавирусээс сэргийлсэн дуу гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Вьетнамын Үндэсний аюулгүй байдлын хороо, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Эрүүл мэндийн яам хамтран коронавирусээс сэргийлэх, гараа угаах дадал хэвшүүлэх, вирусний аюулыг таниулах үүднээс дуу гаргаж олон нийтэд цацжээ.

Дээрх дууг Вьетнамын хамгийн алдартай дуучид болох Мин болон Эрик нар дуулсан байна. Одоогоор энэ дуу “Тик Ток” цахим сүлжээнд нэлээд алдаршиж, гараа угаахыг илэрхийлсэн давлагаа болж нийтэд тархаж байна.

Энэ дууг “YouTube” цахим хуудаст байршуулсан даруйд 1.5 сая удаа үзэж, одоогийн байдлаар уг дууны нийт хандалт 12.2 сая болж өсжээ.

 

 

Дээрх дуу нь коронавирус чухам хаанаас тархсан, тархалтын аюул хэр зэрэг байгаа, гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, нэг тавгаас хоол идэхгүй байх, улсаараа нэгдмэл байж аюулт вирусийг дарах тухай агуулгатай гурван бадагтай аж.

Коронавирусээс сэргийлэх дуу нь 2017 онд цацагдсан “Ghen” гэдэг дууны аялгуу дээр бүтсэн юм.

Эх хувилбар болсон дуу нь “YouTube” хуудаст 117 сая хандалт авч, тухайн жилийнхээ Вьетнамын шилдэг дуу болж байсан ажээ. Эх хувилбарыг нь мөн адил Мин, Эрик нар дуулж байсан юм.

Вьетнамд одоогийн байдлаар коронавирусний халдвартай 35 хүн оношлогдсон бөгөөд дийлэнх нь Европын улс орнуудаар аялсан өгүүлэмжтэй байна.

 

Эх сурвалж: Upprox

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top