АНУ-д коронавирусний улмаас ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний хадварын дэгдэлттэй холбоотойгоор онц байдал зарлалаа. “Reuters” агентлагийн мэдээлснээр Трамп хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Би албан ёсоор онц байдлын дэглэм зарлаж байна” гэж мэдэгджээ.

Онц байдлын горим нь халдварын тархалттай тэмцэхэд муж улсуудад туслах санхүүжилтийг ашиглах боломжийг олгоно гэж үзжээ. Тэрбээр мөн онц байдал зарласнаар коронавирусний эсрэг тэмцэхэд 50 хүртэлх тэрбум ам.доллар хуваарилхад тус дэм болно гэсэн байна.

Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь Европын холбооны орнуудаас ирэх хүмүүсийг 30 хоногийн турш хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан юм.

АНУ-ын нийслэл Вашингтонд “COVID-19”-ийн халдвараар нас барсан хүний тоо өнөө өглөөний /2020.03.14/ байдлаар 37 болж нэмэгджээ. Мужийн дарга Жей Инзли энэ талаар мэдэгдээд “Мужийн бүх ерөнхий боловсролын сургууль энэ сарын 17-ноос эхлэн хаагдана” гэсэн байна. Америк даяар нийт 47 хүн коронавирусний халдвараар нас баржээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19”-ийн халдварыг цар тахал гэж зарласан юм. Вирусний халдвар дэлхийн 140 улсад бүртгэгдээд байна.

Top