Венесуэлд ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс орондоо “COVID-2019” вирусний халдварын улмаас онц байдал зарлаж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Би Үндсэн хуулийн 338 дугаар заалтын дагуу, үндэстэнд аюултай нөхцөл байдал үүссэнд үндэслэн онц байдал зарлаж байна” гэв.

Коронавирусний халдвартай тэмцэх нь иргэн бүрийн зорилго болоод байгааг Мадуро онцолжээ.

Венесуэлд өмнө нь коронавирусний халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн билээ.

Коронавирусний халдвар нэг хоногийн дотор 10 гаруй улсад нэмж бүртгэгдэж, дэлхийн 140 улсад тархаад байна. АНУ, Унгар, Венесуэл, Монгол зэрэг нэлээд олон оронд ерөнхий боловсролын бүх сургууль хаагдаад байгаа юм.

Top