КОВИД-19 I Халдвар БҮРТГЭГДЭЭГҮЙ улс орнууд

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Дэлхийн 140 улсад тархаж, хүн төрөлхтнийг хамгийн ихээр түгшээж байгаа коронавирусний халдвар ямар ямар улсад бүртгэгдээгүй вэ?

АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн системийн судалгаа ба инженерийн төвөөс гаргасан судалгаагаар өнөөдрийн /2020.03.14/ байдлаар коронавирусний халдвар Африк, Ази тив, Индонез болон далайн хөгжиж буй орнуудад илрээгүй байна.

Азид - Вирус одоогоор Киргиз, Узбекистан, Тажикистан, Туркменистан, Афганистанд бүртгэгдээгүй.

Африкт - Ангол, Намиб, Танзани, Мозамбик, Замби, Зимбабве, Мавритан болон бусад улсуудад бүртгэгдээгүй. 

Индонезийн арал болон далайн орнуудад одоогоор коронавирус илрээгүй.

Европт коронавирусний халдвар илрээгүй ганцхан улс байгаа нь Черногор юм.

Шинжээчид дээрх орнуудад халдварын тохиолдол илрээгүйг иргэд нь эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орныхонтой харилцаа холбоо хэт идэвхтэй биш байдагтай холбон тайлбарлаж байна.

Үүнээс гадна Африкийн хэд хэдэн улсад коронавирусний халдварыг илрүүлэх чадваргүйн улмаас мэдэхгүй байж болох юм гэдгийг тодотгожээ. 

Түүнчлэн эрдэмтэд Африк болон Азийн хэд хэдэн оронд коронавирусний халдвар тархвал зогсооход маш хүнд байх болно гэж үзэж байна. Тэрчлэн эдгээр улсад коронавирусний өвчлөлийн улмаас нас баралт өндөр байхыг анхааруулжээ. Үүний нэг жишээ нь Ирак болж байна. Тус улсад байдал хүндэрсээр байгаа. 

Коронавирустэй тэмцэхэд анагаах ухааны хөгжлийн түвшин чухал үүрэг гүйцэтгэхийг судлаачид онцолжээ. 

Top