Наоми Кэмпбел хамгаалалтын битүү хувцастай нисэв

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Алдарт модель Наоми Кэмпбелл Лос-Анжелесийн нисэх онгоцны буудал орохдоо болон онгоцоор нисэхдээ хамгаалалтын битүү хувцас, бээлийтэй байжээ. Наоми Инстаграмдаа уг зургаа оруулаад “Аюулгүй байдал хамгийн чухал” гэсэн тайлбар бичсэн байна.

Түүнийг дэлхий дахинд коронавирусний халдвараас сэргийлэх хувь хүний үлгэр жишээ болсон гэж үзжээ. Мөн Наомиг загварлаг харагдаж байсан гэж фэнүүд нь магтсан байна.

Лос-Анжелесаас аялахдаа халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан түүний зургийг папарацууд нисэх онгоцны буудалд, машинд, гадаа гээд янз бүрээр авч амжжээ.

Модель бүсгүй жирийн үед ч нисэхдээ суудал болон ойр орчмоо ариутган цэвэрлүүлдэг гэнэ. Энэ бол түүний “жижигхэн дэглэм” хэмээн модель бүсгүй өгүүлжээ.

Top