Колумб хорио цээр зөрчсөн Франц, Испанийн иргэдийг албадан гаргана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Колумбын эрх баригчид шинэ төрлийн коронавирусний дэгдэлттэй холбогдуулан өөрийгөө тусгаарлах шаардлагыг зөрчсөн Испани, Францын дөрвөн иргэнийг албадан гаргах шийдвэр гаргажээ.

Испани,  Францын иргэн болох хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйг карантины шаардлагыг зөрчсөн тул ойрын хугацаанд тус улсаас албадан гаргана гэж тус улсын Цагаачлалын алба мэдээлжээ. Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн хэрэг бүгд Богота хотод бүртгэгдсэн байна. Колумбын эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улсад КОВИД-19 вирусээр халдварласан 22 тохиолдол бүртгэгджээ.

 

 

Top