ѲРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхны санхүүгийн байдал сайжирна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Хонь

Үдээс өмнө ээлтэй сайн байх тул идэвх зүтгэлтэй ажиллаарай. Ингэж байж та өнөөдрийн төлөвлөгөөгөө биелүүлж чадна. Чухал ажлаа үдээс өмнө амжуулаарай.

Үхэр

Жирийн өдөр. Ямар нэг ажлыг маш сайн бодож, төлөвлөж байж амжилттай шийднэ. Бага багаар  таны эрч хүч нэмэгдсээр орой нь оргилдоо хүрнэ. Гэхдээ болзоо амжилтгүй болно. Үүний гол буруутан нь та юм.                                                       

Ихэр                                    

Амьдралын эрч хүч суларна. Од эрхсийн таагүй байрлал танд эрүүл мэндийн асуудал үүсгэнэ. Ялангуяа эрэгтэйчүүд анхааралтай байгаарай. Зѳрүүд зангийн хэрэггүй.

Мэлхий

Ямар ч зүйлийг урьдчилан тааварлах аргагүй өдөр. Энэ өдрийг ажил, гэртээ цэвэрлэгээ хийж, эмх цэгц тогтооход зориулаарай. Магадгүй танд тавилгаа өөрчлөх, ханын цаасаа солих хүсэл төрж болох юм.  болж та алдагдал хүлээнэ.

Арслан

Санхүүгийн байдал сайжирна. Маш хурдан шуурхай шийдвэрлэх ёстой ажил таныг хүлээж байна. Өнөөдөр мөрийтэй тоглоомд аз дайрах магадлал өндөр. Гэхдээ та азаас илүү өөрийнхөө эрүүл саруул ухаанд найдахад амжилт өөрөө ирнэ.

Охин
Ээлтэй сайн өдөр. Санхүүгийн байдал сайжирна. Ажлын санал ирж, та бага зэрэг тулгамдах болно. Байдлыг хяналтаасаа алдаж болохгүй. Уран бүтээлчид арвин олзтой.

Жинлүүр

Эрч хүч буурна гэж од эрхэс анхааруулж байна. Ханиад хүрж, толгой өвдөн, бүтэн өдөр бухимдах магадлал өндөр. Эмэгтэйчүүд хайртдаа анхаарал тавих хэрэгтэй. Хардалтаас болж маргалдах хэрэггүй.

Хилэнц

Уран бүтээлийн ажилд шилжихэд сайн өдөр. Ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцэж, амьдралд хэрэгжүүлж эхлэхэд таатай. Таны бодол санаагаа нуух чадвар, хэнээс ч хараат бус байдал амжилтын гол түлхүүр болно.

Нум
Ажил эхлүүлж, том гэрээ байгуулахыг танд од эрхэс зөвлөж байна. Таны ажил бүхэн бүтэж, маш их ашиг авчирна. Хувийн амьдралд ч эерэг сайн өдөр.

Матар

Эрэгтэй матрууд биеийн хүчний болон оюуны хүнд ажил хийгээд хэрэггүй. Ажил дээрээ хэт идэвх гаргаж болохгүй, анхаарал болгоомжтой байгаарай. Эрсдэлтэй бүх зүйлээс татгалзаарай.

Хумх

Худалдаа наймааны гэрээ байгуулахад таагүй өдөр. Аялал жуулчлал, томилолтод явах хэрэггүй. Орой ямар ч төлөвлөгөө, итгэл найдвар биелэхгүй.

Загас

Ажил хэрэг, уран бүтээлийн авьяас чадвараа гаргах өдөр. Ирээдүйн төлөвлөгөөгөө зохиоход ээлтэй. Гэхдээ шинэ ажил эхлүүлээд хэрэггүй. Урьд өмнөх зүйлдээ анхаар. Муу зуршлаасаа салах хэрэгтэй. Архи дарс хэрэглэвэл эрүүл мэнд муудна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top