КОВИД-19 I Францад нас барсан хүний тоо 127 боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Коронавирусний халдварын тархалт өндөр байгаа Франц улсад нас барсан хүний тоо 127 болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр нийт халдварын тоо 5400 болж өссөн байна.

Үүний өмнө Их Британи улсад “COVID-19”-ийн халдварын тоо 1372 болсныг ДЭМБ мэдээлсэн юм.

Судлаачдын дүгнэж байгаагаар коронавирусээр өвчилсөн хүмүүс эдгэрч байгаа нь хүний биеийн дархлаатай холбоотой аж. Эмнэлэгт дархлааг эрчимтэй дэмжих эмчилгээ хийж байгаагаас гадна стрессгүй орчинд тайван байлгаж байгаа нь нөлөөлжээ. Дархлаанд стресс нөлөөлдөг. Бухимдахад дархлааны эсүүд үхжиж, ямар нэг өвчинд мэдрэмтгий болдог байна.

Вирусний гаралтай өвчин эдгэсний дараа ч дархлаа муудвал биед үлдсэн вирус идэвхэждэг аж. Мөн коронавирусний тархалтад хүйтний улирал ямар ч хамааралгүйг судлаачид өгүүлжээ.

 

Top