КОВИД-19 I Иранд хоногт 100 гаруй хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Иранд коронавирусний халдварын улмаас хоногт 100 гаруй хүн нас баржээ. Нийт нас баралтын тоо 724 болж, 13938 тохиолдол бүртгэгдээд байна.

Ираны Эрүүл мэндийн сайдын зөвлөх Али Реза Вахабзаде мэдэгдэхдээ “Иранд анх удаагаа хоногт нас баралтын тоо 100 давлаа. Хоногт 1209 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсийн тоо 13938 боллоо. Одоогоор 4590 хүн эдгэрээд байна. Өнгөрсөн шөнө 113 хүн нас баржээ. Нийт 724 хүн нас барлаа” гэжээ.

“COVID-19” вирусний илрэх нууц үе нь урт учраас аюул хэд дахин өндөр байгаа юм. Улирлын чанартай ханиадны үхлийн хувь 0.1 байдаг бол коронавирусний үхлийн хувь 3.4 буюу их өндөр байна.

Эрдэмтэд халдварын нууц үеийг 14 хоног гэсэн бол одоо 20-24 хоног гэж мэдэгдэж буй. “COVID-19” өмнө нь гарч байгаагүй учраас хүмүүсийн биед вирусийг хүлээж авах дархлаа байхгүй, амархан өвчилж, хүндэрч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Top