КОВИД-19 I Өмнөд Солонгост халдварын тоо буурч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

Өмнөд Солонгост хоногт 74 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 8236 болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны харьяа Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр 1100 хүн эдгэрээд байгаа аж.

Өмнөд Солонгост өчигдөр /2020.03.15/ шинэ төрлийн коронавирусний халдвар авагсдын тоо сүүлийн гурван долоо хоногт анх удаа буурсан юм. Хоногт бүртгэгдсэн халдварын тоо өчигдөр 76 байсан бол өнөөдөр /2020.03.16/ 74 болж мөн буурчээ.

Түүнчлэн эдгэрсэн хүний тоо халдвар авсан хүний тооноос дөрөв хоног дараалан давж байгаа нь сайн мэдээ юм. Эдгэрсэн хүний тоо очигдөр 834 байсан бол өнөөдөр 1100 болж нэмэгдээд байна.

Гэхдээ сүүлийн хэдэн хоногт Сөүл болон Кёнгидо мужид халдварын шинэ тохиолдлын тоо тогтмол өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Top