БНХАУ-ын ГХЯ коронавирусний талаарх АНУ-ын эсэргүүцлийг няцаав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

АНУ-ын Төрийн департамент БНХАУ-аас тус улсад суугаа Элчин сайдыг коронавирусийг Америкийн цэргүүд Ухань хотод авчирсан байж болзошгүй гэсэн мэдэгдлийн дагуу дуудсан нь үндэслэлгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн департамент БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч өөрийн твиттерээр дээрх мэдэгдлийг бичсэн нь “Худал мэдээлэл тараах ичгүүргүй кампанит ажиллагаа” гэж нэрлэсэн.

“Тодорхой хугацааны өмнө АНУ-ын тал дурдсан асуудлаар Бээжинд ч тэр, Вашингтонд  тэр үндэслэлгүй төсөөллийг бий болгосон тул Хятадын тал АНУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын Хятадыг харлуулах гэсэн оролдлоготой холбогдуулан хариу төсөөллийг бий болгож байна” гэж Гэн Шуан мэдэгджээ. Цар тахлын нөхцөл байдлын үед АНУ, БНХАУ хамтран ажиллах  учиртай гэж тэрбээр онцлоод АНУ-ын зүгээс Бээжинг харлуулж, нэр төрийг унагах мэдэгдэл цаашид хийхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

 

Top