АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 4287 болж нэмэгджээ. Энэ талаар Жонс Хопкинсийн их сургуулийн тоо баримтад өгүүлсэн байна.
Америкт халдварын улмаас нас барсан хүний тоо 74 болжээ. 17 хүн эдгэрсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний хадварын дэгдэлттэй холбоотойгоор онц байдал зарласан билээ. Тэрбээр халдварын тархалттай тэмцэхэд муж улсуудад туслах санхүүжилтийг ашиглах боломжтой гэж үзжээ. Мөн онц байдал зарласнаар коронавирусний эсрэг тэмцэхэд 50 хүртэлх тэрбум ам.доллар хуваарилхад тус дэм болно гэсэн байна.
Доналд Трамп мөн Европын холбооны орнуудаас ирэх хүмүүсийг 30 хоногийн турш хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан юм.