КОВИД-19 I Хятадад хоногт 900 гаруй хүн эдгэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

Хятадад нэг хоногийн дотор коронавирусний халдвартай 930 хүнийг эдгээжээ. Энэ талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлсэн байна. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын улмаас 21 хүн нас баржээ.

“COVID-19”-ийн халдварын нийт тохиолдол Хятадад 80 881 болоод байгаа аж. Эдгэрсэн хүмүүсийн тоо 68 869 болжээ.

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар дэлхий дахинд нийт 167 мянган хүн коронавирусний халдвар аваад байна.

Эрдэмтэд коронавирусний халдварын тархалтын үед бага үнсэлцэх, танилуудтайгаа уулзахдаа тэвэрч мэндчилэхгүй байх, олон нийтийн газар нэг нэгнээсээ хол зайтай явах, автобус, метро зэрэг нэгнээсээ хол зайд байх боломжгүй тээврийн хэрэгслээр зорчихдоо нүүр нүүрээ харан зогсох, суухаас аль болох зайлсхийхийг зөвлөж буй.

Оросын Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн халдварт өвчин судлалын тэнхимийн дэд профессор Иван Коновалов “Шинэ төрлийн коронавирус нь ханиад томуу болон бусад халдварт өвчнүүдтэй адил болох зэргээр байнга мутацид орж байна. Одоогоор вакцин туршиж байгаа ч вирусний аюул заналхийлэл арилаагүй хэвээр. Залуу үе коронавирусний халдварын тархалтад хайхрамжгүй хандаж байгаа нь “COVID-19”-ийн халдвар хурдан тархахад нөлөө үзүүлж байна” гэсэн юм.

Top