Туркт коронавирусний халдварын улмаас хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Халдварласан хүний тоо хоногт хоёр дахин нэмэгдэж 98 болжээ. Туркийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр нас барсан өвчтөн 89 настай байсан аж. Тэрээр Хятадад коронавирусний халдвар авсан иргэнтэй ойр байсан гэнэ.
Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол энэ сарын 11-нд бүртгэгдсэн юм.
“Ковид-19”-ийн халдвар нь өндөр настай хүмүүст илүү их эрсдэлтэй байгаа юм. Гэхдээ эрдэмтэд вирус мутацид орж, энгийн ханиад томууны хэлбэрээр тархаж, залуу хүмүүс ч амь насаа алдах эрсдэлтэй байгааг хэлж байна.